Tuesday, March 12, 2013

блог бичихийг хэлсэн юм байна хэхэ

хүний мэдлэг дугуй доторх зүйл, мэддэггүй нь харин дугуйг хүрээлсэн, дугуйн гаднах зүйл гэж уншиж байсан санагдлаа, мэдлэг нь бяцханаар ч болов нэмэгдээд, өнөөх дугуй нь томрохын хэрээр мэдэхгүй нь бас томроно, дугуйн хүрээ нэмэгдэх болохоор, мэддэггүйтэйгээ хиллэх хил нь нэмэгдэх болохоор.  энэ эртний нэг грек гүн ухаантны хэлсэн, шавьдаа тайлбарласан тайлал байсан санагдана, үүнийг харин бидний өвгөд маань тэднээс өмнө мэддэг байсан учраас эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэсэн юм болов уу.

нэг зүйл анзаарав, улаачийнхаа хувьд тэнэгтсэн хэрэг л дээ үнэндээ, сайндаа ч анзаараагүй, юу вэ гэвэл Буурлууд нь засал хийгээд болчихлоо гээд байхад тэнэг улаач нь үйлэнд нь эргэлзэхээр, үнэхээр болчихлоо гэж үү, ингээд л болоо юу гээд бодохоор Буурлууд маань хийсэн үйлээ гүйцээхээ түр харзнадаг юм шиг санагдав, би өөрөө Буурлуудын оронд байсан бол лавтай тэгэх байсан, өө энэ эргүү улаач биднийг биедээ залчихаад, үйлийг нь хийгээд байхад итгэхгүй бол, үйлээ хийсэн юм, буцаах эрх нь надад байна гээд буцаачих байсан, тэгэхээр Буурлууд маань нэгэн цагтаа хүн байсан учраас хүмүүн бидний араншинг гаргах нь ойлгомжтой, ялгаа нь гэвэл тэд хэзээ, хэнд, хаана, ямар байдлаар хандах, авирлахаа бидэнтэй харьцуулашгүйгээр мэддэгт л байгаа.

оюунаа тэл, сэтгэхүйгээ задлаж, задгай сэтгэ, төсөөллөө хөгжүүл, эдгээр үгсүүдийг өмнө сонсоогүй биш сонсож байжээ, гол нь сонсохдоо дамжин өнгөрөх буудал мэт тархиараа, нэг хаалга чихээр нь оруулаад гарах хаалга болгож нөгөө чихээрээ гаргаж байсан аж. одоо харин нэг чихээ таглахыг хичээж байгаа, өрөөсөн чихэндээ хөвөн хийчихсэн хүнтэй таарвал намайг гэж  бодоорой хэхэ.

Буурлууд, Дээдсүүдийнхээ бидэнд хандан хэлсэн үгсүүдийг, бидний эзэмших ёстой зан араншингуудыг бид нэг амьсгаагаар, нэг өдөр, нэг хоромд бүгдийг өөрийн болгоод, үйлэндээ хэрэгжүүлээд явж чадахгүй нь тодорхой тул бүгдийг нь үргэлж санахыг хичээхийн зэрэгцээ, аль нэгийг нь товлож, үүнийг л би үгэндээ, үйлэндээ анхаарах болно, өөрийн болгож, өвгөдтэйгээ барьцана гээд явбал бүтэхгүй зүйл гэж үгүй, Буурлуудын маань хэлсэнчлэн бүтээх гэж үйл байдаг тул, хичээх л үлдлээ.

"Тэнгэр чамд эрдэм хайрлаваас
Тэнгис далайг хага ярах мэт урагшил
Дуу уухайгаа бүү тасал
Хад чулууг бутлах мэт давш чи
Хашгираа уухайгаа улам чангаруул
Ханцуй хормой урагдан яваа чи
Хойшоо үйл хэргийнхээ мэдээг
Жигүүртэйгээр илгээ"

Хааны энэ айлтгалыг одоо уншихнээ, блогоо бич л гэсэн нэг санаа байна гэж харлаа хэхэ, дээрхийг ингэж тайлдаг над шиг хүн, над шиг улаач байдаг болов уу даа. блог гээчийг бичих нь их сонирхолтойг анзаардаг болоод байгаа. хэн нэгэнд тухайлж хандахгүй, тэгсэн хэрнээ бичсэнийг маань хэн нэгэн уншина гэж бодохоор ядаад үг үсгийн алдаагүй биччих юм сан, яаж хэн нэгэн уншихад ойлгомжтой бичих вэ, яагаад хэн нэгэн биш би ийм зүйл бодоод байна вэ, яавал хэн нэгэнд хэрэгтэй үг бичих вэ гэж бодоод эхлэдэг юм шиг, тэгэхээр Хааны айлдсан жигүүр маань блогын хуудаснууд юм болов уу хэхэ.
миний бие улаач болсон маань, Буурлуудын шидээр бусдад засал хийж байгаа маань, хийж байгаа, хэлж байгааг нь ухаад, ойлговол өөрт маань хишиг болон ирэх тэр болгон маань, тэр байтугай замбадаа хүнтэй яаж харьцах, хэнтэй, хаана, хэрхэн, юуг ярих, алив хүний, алив зүйлийн дотоодын харагдах байдал, үгээр нь, үйлээр нь тандан мэдэж, мөн чанарыг нь олох зэрэг маань бидэнд өгөгдсөн боломж, үүнийг ухан таниж, учрыг нь олж чадаад, өөрийн махан биеэр үйлдээд сураад, эзэмшчихвэл тэр нь эрдэм болох юм болов уу, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж буй, хувь өөрийгөө хэрхэн таньж буй, хэрхэн алдаж онож буй маань бусдад хэрэг болоход блогийн мөн чанар юм болов уу. түүнээс биш өөрийгөө ч тэр, өөрт минь залардаг Өндөр Дээдүүдийн ч тэр үйлийг гайхуулах хүсэл байхгүй билээ.

1 comment:

  1. Тийм шүү. Та бид хоёр ижил санаа бодолтой аж. Би мөн ялгаагүй блогтоо мэдсэн сурсанаа бичиж хүмүүстэй хуваалцах юм болов уу? гэж бодож явдаг л байлаа.

    ReplyDelete