Monday, March 25, 2013

эрчим

орон зайндаа эзэгнэх гээд л яриад байдаг, тэгтэл одоог болтол өөрөө орон зайндаа эзэгнэх нь битгий хэл, орон зайндаа зай ч бөглөж чадахгүй яваад байдаг.

Алтан судраас иш татахаас өөр ончтой арга алга
Сударт:
... Боловсрол бол орон зайндаа эзэгнэхүй

Энгийн нэгэн элсэн ширхэгт урт өргөн өндөр, үүсэл оршил хувирал, амин эрчим байгаа
Нүдэн дусал усанд ч гүн, мандал, хаяа, ууршил, хөлдөл, урсгал, амин эрчим хур байгаа
Үсэн үзүүр агаарт ч хүнд, хөнгөн дулаан, хоол хор хур, эзэрхэл ноёрхол тохируулга байгаа
Амин-эх гурван зүйл хамаг бодис нь наран, саран, сүүн-эх гурваас эрчим дулаан аваад Шингээснийхээ хэмжээ чанараар хамаг олон зүйл амьтанууд орчиндоо эзэгнэдэг жамтай ...

гэжээ, үүнийг мөхөс би шууд боловсрол бол орчлон ертөнцөөс эрчим авах, авсан эрчмээ орчиндоо түгээх гээд ойлгочихлоо. над шиг шууд ингэж тайлдаг хүн ч ер нь байдаггүй биз хэхэ, гэхдээ бид махан биеэ эрчимжүүлж байж, оюун ухаанаа тэлж, эрчимжүүлж байж, орон зайгаа өөрийнхөө эрчмээр тэтгэж, түгээж байж л эзэгнэхгүй бол эрчимгүй бол нөгөө сүнс нь хаана байгаан гэмээр гэж бид энгийн яриандаа хэрэглэдэг шиг байвал юун орон зайндаа эзэгнэх, харин хар бүхэнд эзэгнүүлэх биз.

бидний махбодь эрчмээр тэтгэгддэг, эрчим нь биеэр бүрэн дүүрэн гүйж байж, бүх эд эсэнд хүрч байж л хүний махан бие эрүүл саруул байдаг юм болов уу, Буурлууд засал хийхдээ хүмүүсийг хаа хамаагүй гэмээр цэгт хатгаад байгаа нь анзаарагддаг, энэ нь тухайн хүний биеийн эрчим гүйх урсгалыг бөглөрсөн байсныг нь чөлөөлж байгаа мэт, тэгээд махан биеийнхээ гол хүрдийг хэрхэн эргүүлэхийг заачихаар, засуулж байгаа хүн махан биеэрээ эрчмээ гүйлгээд эхлэхээр, бие нь хөнгөрч, царай зүс нь өнгө ороод, засал хурдан хүрдгийн шалтгаан нь өнөө л эрчим юм болов уу.

тэгэхээр засал хийж байгаа маань ердөө нөгөө хүнд эрчмээ хэрхэн яаж биеэрээ гүйлгэх, хэрхэн яаж эрчмээ тэтгэж байх аргыг заах юм болов уу, далдуур явагдаж байгааг нь улаач нь мэдэхгүй тул Буурлуудынхаа заслын талаар ингэж боддог болов, буруу ташаа бол өршөөнө биз ээ.

өөртөө итгэлтэй бай
үргэлж эр зоригтой бай
үйлэндээ бүү эргэлз гэж Толгой Онго маань хэлсэн тул ингэж цуурч байгаа юм хэхэ. 

уншихгүй бол сэтгэхгүй гэж хэн ч билээ хэлж байсныг уншиж байсан юм байна, тэгээд л миний тархи юм бичих гэхээр ажиллахгүй, хуруу хөдлөхгүй байгаагаа анзаарлаа.
хүн өөрийгөө голохгүй, чамлаж байх хэрэгтэй, үүнээс илүүг хийж чадах байсан хэмээн чамлах хэрэгтэй гэж Буурлууд хэлж байсан, үүнийг бас анзаарлаа.
өөрийгөө олох аян шулуун биш, богино биш, юунаас ч илүүтэй сэтгэлийн тэвчээр шаардах ажил юм шиг

уужуу тайван ухаантай байж, бодож байж хэлж, харж байж хариулж, тэвчиж байж тэрсэлж, омголон зангаа оюунаар ундаалж, олны түрүүнд манлайлж яваарай

гэж айлдсаныг уужуу тайван ухаантай байж ... гээд л шууд нэг л утга хэлж байгаа мэт уншдаг байж, тэгтэл уужуу байх нэг утга, үйл, тайван байх бас өөр, ухаантай байх бүүр өөр юм байна хэхэ, тэгэхээр үг болгоныг нь ухаж байж л дээрхийг бүрэн биедээ шингээх хэрэгтэйн болов уу.

нэг шонд уяатай мэт, нэг л газар тойрог хийгээд л байгаа мэт санагдаад байх юм, энэ ямар учиртай юм бол, эсвэл алив сорилтыг яаж давахаа мэдэхгүй байгаа учраас тэгж санагдаад байна уу, байнга, үргэлж сорилттой тулгарч, байнга л Буурлууд манаж, хэр зэрэг улаач болох нь гэдгийг харж байгаа, юунаас илүүтэй хэр зэрэг хүн болох нь вэ гэдгийг манаж байгаа гэхээр нэг бодлын  залхмаар ч юм шиг, шантармаар ч юм шиг, тэгтэл өөрийгөө гэж амин хувиа хичээснээс болж бүхэл бүтэн удмын минь өмнөх, одоо, ирээдүй хамаарна гэж бодохоор улаач болсон хүнд эрх гэж үгүй, үүрэг, хариуцлага л байдаг юм уу даа. энэ бүхнийг давах нь тодорхой, давахын тулд л сэтгэлийн хат, тэвчээр хэрэгтэй гэдэг юм болов уу, зөв, сайн улаач болохыг хүсвэл асар их сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй гэж үнэн юм.
сэтгэлийн тэнхээ тэгвэл хаанаас ирэх эрчим байж таарах вэ?

No comments:

Post a Comment