Sunday, April 14, 2013

бичих сэдэв дэндүү их нь мэдэгдэв

...Үзэгдэхээргүй холд үрийн гавал хагарахад, ээж нь хашгирч хамраас нь цус урсах
Өнөгүй өвөл ирэхээр бол тарвага сувайрч, бух хээлийн цагт ууланд тошиж дайжих...

за дээрх 2 мөртийг өөрийн бодсоноор тайлснаа мартаагүй дээрээ биччихье байз, засч, залруулмаар зүйл байвал сонирхон уншдаг та бүхэн болгооно биз ээ.

...Үзэгдэхээргүй холд үрийн гавал хагарахад, ээж нь хашгирч хамраас нь цус урсах

гэхээр эх хүн үрээ хол байсан ч мэдэрдэг, ямарваа нэг аюул тохиолдоход түүнийг нь махан биеэрээ мэдэрдэг, аюулын нөлөөлөл эх хүнд хэрхэн нөлөөлдгийг ээж нь хашгирч хамраас нь цус гарах гэдгээр илэрхийлсэн байх, магадгүй ээж нь хашгирснаар үрдээ гавал нь хагарснаас илүүтэй аюул тохиохоос сэргийлж, үрдээ дуулгах гэж хашгирдаг юм болов уу, , эх хүний, эх амьтны зөн юм болов уу гэж бодох,

Өнөгүй өвөл ирэхээр бол тарвага сувайрч, бух хээлийн цагт ууланд тошиж дайжих...

өнөгүй өвөл ирэх үгүйг мал, амьтад байгалаасаа тасраагүй, байгальтайгаа ойр, зохицон амьдардагийн хувьд мэдэрдэг байх, учир нь тарвага, алив амьтан хээл авах цаг нь дулааны улирал байдаг, тэгтэл өнөгүй өвөл ирэхийг нь мэдэрсэн тул, мэдэж байгаа тул тарвага сувайрах нь байна, гэтэл эм тарвага сайн дураараа сувайрна гэж үгүй, эцэг амьтан хээлтүүлэхгүй бол сувайрч таарна, бух хээлийн цагт ууланд тошиж дайжих гэхээр, уг нь бол алив амьтны хамгийн чухал үүрэг, өв бол өөрийн үр төлөө үлдээх байлтай, гэтэл яахаараа хээлтүүлэх ёстой бух маань хээлийн цагт буюу өвөл болоогүй, ид хээлтүүлгийн дулаан улиралд ууланд дайжаад явах билээ, хэдий эцэг амьтан үр төлөө үлдээх нь чухал ч, өнөгүй өвөл ирсэн тохиолдолд үрийг нь тээх эх ч тэр, эхийн хэвлийд байгаа тэр үр нь ч тэр өнөгүй өвлийг давж чадахгүй бол юун үр удмаа үлдээх болох учраас эцэг мал, эцэг амьтан өөрийн зөнгөөр, энэ өнөгүй өвлийг өнгөрөөж, ирэх жил өнтэй сайхан болохоор нь үр төлөө үлдээх гэсэн зөн, алсын хараа юм биш байгаа гэж бодогдов. эцэг мал үр төлөө үлдээхийг хүсэвч, энэ удаа алсыг харж, уужуу сэтгэж, уужуу зөгнөж, энэ өнөгүй жилдээ зөвхөн амиа бодоод ууланд тошоод дайжаад байгаа мэт харагдавч, үнэндээ үр төлийг нь тээх эх мал, эхийн хэвлийд тээгдэх үр төлийнхөө төлөө явдаг юм биш байгаа гэж бодогдов.

хэдий эх хүн амьтанаас ялгаатай, оюун бодолтой, гэгээрсэн байх ёстой хүмүүн боловч, байгалийн амьтан гэдгээрээ эхийн зөн нь байдаг байх нь, түүнийг эхний мөрөөр илэрхийлсэн болов уу.
харин бидний Монголчууд эртнээс аман яриандаа, дуу хуур, үүх түүхэндээ бичиж ирсэн эр хүний /эр амьтны, эцэг амьтны/ алсын хараа, уужуу сэтгэл гэдэг нь 2 дахь мөрөнд шингэсэн юм болов уу.

үгийн хувьд хөөж үзэхэд:

бух тоших тухайд: Үржихүйн зан араншин

Сарлагийн үржихүйн зан араншингийн тухайд нэн онцлог цөөхөн зүйлийг тодотгон хэлэх нь зүйтэй. Ерөнхийдээ гэрийн сарлагийн үржихүйн зан араншинд зэрлэг удмынх нь шинжүүд тэр чигээрээ юм уу бүдэг ч давтагдан илэрдэг.
- Бух тоших гэдэг нэн өвөрмөц үйлдэл сарлагийн сүрэгт байдаг. Нийлүүлгийн улирал шувтрах үед бух бусад сүргээ хаяж ганцаараа, эсвэл цөөн хэдүүлээ эзгүй өндөр газар гарахыг тоших гэж хэлдэг байна. Их төлөв хүн амьтан нутагладаггүй өндөр шил, царам газар бух тошино. Төвдийн өндөрлөгт амьдардаг зэрлэг сарлагийн сүрэг өвөл-хавар хоёр тасарч сүрэглэдэг тухай судлаачид тэмдэглэсэн байдагчлан зэрлэг удмынхаа тэр араншин, амьдрахуйн үйлдлийг гэрийн сарлагт хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэстэй. Бух тоших нь нийлүүлгийн үед алдсан тарга хүчээ сайн бэлчээрт түргэн нөхөх, хүйтний ам наашилсан хатуу цагаар нийлүүлэгт орохоос зайлсхийж буй нэн өвөрмөц араншин юм. Цаагуураа зун-намар хэт эцэж турах, тарга муутай байвал өвөл-хаврын хатуу ширүүн цагийг давах магадлал бага тул тоших зэргээр тэсвэрлэх чадвараа чамбайруулж байгаа зохицолдлогоо гэж үзэх нь зөв. 

гэж байна. эх үүсвэр: http://mongol.undesten.mn/wiki/show/name/%D0%A1%D0%B0%D1%80%D0%BB%D0%B0%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B7%D0%B0%D0%BD+%D0%B0%D1%80%D0%B0%D0%BD%D1%88%D0%B8%D0%BD%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%BE%D0%BD%D1%86%D0%BB%D0%BE%D0%B3

блог нээчихээд, хэсэгтээ бичээгүй нь юу бичих билээ гэж бодсоных биз, гэтэл бичих сэдэв ингээд байж байгаа юм шиг, 2хон мөртийн тухай өөрийн таамгаа оруулахад л хөөрхөн бичих зүйлтэй болчихож байна, гэхдээ хамгийн гол нь бичих зүйлтэй биш, бодох зүйлтэй, түүнийгээ тайлах эрмэлзэлтэй, идэвхтэй байх хэрэгтэй ч юм шиг, өөрийн бодол өөртөө зөв гэж энд бичсэнээ өөртөө хадгалж болох нь, алив зүйлийг хуваалцаж байж, гол нь харьцуулж байж үнэн мөнийг, зөв бурууг илүүтэй тодоор олж харна гэж боддог тул өөрийн тайлал гээд байгаагаа ичихгүйгээр бичив хэхэ.


DB Gaamaa хайртай үрээсээ салсан эхийн элэг зүрх нь эмтэрч элэг нь цусаа барьж дийлэлгүй хамраас нь гарахыг хэлжээ Уй гашуу эхийн сэтгэл зүрх ,махан бод, ялангуяа элэг гэх эрхтэнд хэрхэн нөлөөлж байгааг хэлсэн байна

2 comments:

  1. Маш гоё тайлал байна.

    ReplyDelete
  2. Ээж нь тэр аюулынх нь ядаж талыг нь өөр дээрээ авдаг ч юм билүү :D

    ReplyDelete