Sunday, April 14, 2013

налалт

Өргөө маань дүүрч, үрсүүд маань шаагилдаж
Өнөр олуулаа үйлээ хэлэлцэж
Өөрсдийн дутуу дундуураа дүүргээд л
Сэтгэл зөвтэй, итгэл бөх бол ямрыг үзэж байна даа
Сэвгүй нэгэндээ итгэх ямрыг харуулж байна даа.
Магтаал биш ерөөл
Мартаж болохгүй үгс
Үйлийг нь урамшуулсан мөрт
Үнэнийг нь дэмнэсэн уухай
Өөр зүйл биш, үрс бүү эндүүр
Өөрийн нэрээ өндөрт өргөх нь эрх нь гарт бий
Өнөр олныг араасаа дагуулах ухаан нь гавалд нь бий
Олон биш нэг л байна
Онцолж сонирхсон өвгөн л байна
Учрыг нь тунгаах үрс нь ухна биз
Учиргүй гээд орхих нь орхино биз
Наллаа гээд баясах юм байнга хамт байхад
Налан байж мэдэрдэггүй нэгэнд мэдүүлэх
Өөрийн сэтгэлээ бүрэн таньвал
Өвгөдөө үргэлж мэдрэхийг хичээвэл
Өөрийн тархиа манаргалгүйгээр
Үрсүүдэд налуулсан гэж шоолуулалгүйгээр
Үнэн үгээ, бүрэн учгаа
Өөрсдөө гаргах ир нь байна, чадал нь байна
У:Өршөөгөөрэй Заргач ахаа, буурлуудын тань айлдварыг өргөөнд оруулчихлаа, болох болов уу?
Үгийг чинь өөчилсөнгүй
Үгээр чинь идэш л хийв би
Өрөөлд хэлэх айлтгалын учгийг сүвлэсэн төдий юм
Өршөөл эрэх юун, өөрийгөө голох юун
Өвгөдөө хүндлэж байгааг чинь
Өрөөлийнх гэж гадуурхахгүй байгааг чинь
Үргэлж санаж явдгийг чинь өвгөд нь мэдэлгүй дээ
У: За мэдлээ буурал минь
хахахаха,
Буурал гэв үү,
Үс минь бууралтсангүй
Буурал биш аж
Үг минь гутаагдсангүй
Буурал биш аж,
Үйл минь үргэлжилж байна, буураагүй байна
Үргэлж өөдөө тэмүүлж байна, буурахгүй аж
И:Зөв бурууг мэдрүүлэх зүйтэй үгсийг айлдаж байна аа
Үгээ гүйцэээж байж, өгөр улаачийг орхино хахаха,
Өөрийгөө мэдэрдэггүй нэгэнд
Өчүүхэн биенд нь мэдрүүлнэ би,
Яахаараа ингэж биеэ өмөөрдөг зуршилтай болсныг
Яахаараа ингэж алдаа хумхих хэвшилтэй болсныг нь
Ямартаа ч бид болиулна
Ямартаа ч бид хүмүүжүүлнэ
Өргөөнд байж өөрсдийгөө бодох юун
Өөрсдийн үйлээ хичээх сэтгэлээ дэлгэх хэрэгтэй
Үйл хийж байгаа нэгнээ дэмнэх хэрэгтэй
Өчүүхэн гэж өөрсдийгөө гололгүй зүтгэх хэрэгтэй
Өчүүхнээс өндөр үүсдэг
Атгахан шорооноос
Өндөр хайрхан үүсдэг
Алгахан газраас өлгий нутаг минь эхлэдэг
Амьд бүхнээс эх дэлхий минь бүрддэг
И:Үрс нь өндөр дээдүүд та бүхнийхээ сургааль юуг алд биендээ шингээж үйл юугаа бүтээх болно оо
Замбийн үйлээ ч дүүрэн хийж
Зах хязгааргүйд тэмүүлэх хэрэгтэй
Эдийн шуналыг бид хэлсэнгүй
Эрдмийн хүслийг хэлэв
Эхийн сэтгэл мэт хязгааргүйг хэлэв
Ижил олондоо дэмтэй явахыг хэлэв
Бурууд нүд хурц, үйл эрс байг
Зөвийг ирлэх билүү, сайхныг тэтгэх эрчим байг
Няцах буцах зүйлгүй, өөдөө тэмүүл
Нялхарч эрхэлж суулгүй үргэлж тэмц
Ялах гэж бид буусан болохоос
Ялархах гэж та нар шиг суугаагүй
Явдлаа засья гэвэл бодлоо цэгцэл
Удмаа засья гэвэл өөрсдийгөө хичээ
Загнасан бол, зандарсан бол
Өвгөдийнх нь өмнүүр орж өндөлзсөн бол
Өөр отгуудад ёс алдсан бол
Өвгөн намайг, өвгөдийг минь өршөөнө биз
Ёс алдахыг хүссэнгүй бид
Сануулах төдий
Яс хаяхыг зорьсонгүй бид
Аашлах төдий,
Авах нь авна биз,
Хаях нь хаяна биз
Ухах нь ухна биз
Ухахгүй нь урна биз ээ
Өгөрийг ингээд орхино
Өөрөө эргээд уншина биз
өрөөлөөс илүүтэй өгөрт хэлэв
Өөр үрс өөртөө шингээвэл нэмэр нь тэр дээ,
НБ: Манай Дээдэс мөр цохь гэв
Мөрийг тань цохих эрх үгүй
Мөддөө золгох өдөр харин буй
Үрийг тань таньсан сэтгэл буй
Үгийг тань хүндэлсэн итгэл буй
НБ:Дуу уухайгаа нэгтгэж Дугтархад хүч нэг явъяа Анд тогтож айлд
Өндөр дээдийн шивнэснийг үрс нь
Өрөөлд айлдахдаа шоолох юун
Өөрийн өндөр дээдүүдийг өмгөөлж
Үгээр нь, үйлээр нь бахархахаас,
Өөр сайхан зүйл хаана буй,
Үрс та нарыг мэлмий цавчилгүй манах тэднийг бүү гомдоо
Хахахаха, сурсан занг сураар тань боолтой биш
Хэлэхээ хэлдгээрээ хэлнэ би
Хэнд гэдгээс нь хэлэх янз өөр нь бий
Өгөрийн тэргүүн дээр залраад
Өндийлгөхгүй сандайлаад, үгээ хэлээд
Өөрөөр нь бичүүлээд
Үрсүүдэд сургаад сайхан байна даа
НБ: Хүндлэл хайр нь дутаад
Хөнгөн хуумгай сэтгээд
Тоглоом наадгай төдий
Тоомжиргүй явах үрсийг яалтай

Тоомжиргүй явах нь тоотойг сануул
Тоглоом шоглоом хязгаартайг мэдүүл
Толгой мөрөндөө мөнх бусыг харуул
Тогтохгүй хийсээд байвал тоотой хоног гэдгийг үзүүл
Үгээ бид өндөрлөв
Үрсүүдийн тухыг алдуулсанд өршөөнө биз
Өөрийн хэлэх ёстой бүхнээ
Өгөрт сануулах хэрэгтэй бүхнээ
Үрсүүдийн нүдэнд, өрөөлийн дунд
Хэлээгүй гэж бодуулахгуйн тулд
Хэлсний дараа мартуулахгүйн тулд
Олны дунд өгөрөөр нь дуудан байж
Онцгойлон бичсэнг өршөөнө биз


за ийм нэг зүйл болоод өнгөрлөө, Буурлуудаа налуулж олигтой сураагүй надад харин ч нэг харуулав, мэдүүлэв дээ, Буурлынхаа чатанд, улаачаа налан байж бичүүлснийг тэр хэвээр нь орууллаа.

No comments:

Post a Comment