Thursday, April 25, 2013

Чатыг цэгцлэв

 за энд түрүүний чатыг бяцхан цэгцлэх гэснээ орууллаа, эх үрэн 6 зүйлийн шүтэн барилдага гэхээр өөрийн хэмийг тэр зүйлтэйгээ нэгтгэж, тэнцүүлэх, гээд дугуй зураад, бүх дэлбээний нэгдэл 6 талт гэж Утаа улаачийн Буурал хэлсэн, ингэхдээ харилцан биенээ хөнөөхгүй, түүний голд байх нь шүтэн барилдлага гэв, тэгэхээр дараах зургийг зурлаа. 6 тусдаа дэлбээ шиг зурахаар гадуур нь том тойрог зурчихмаар санагдаад том тойрог бүгдийг нь оруулав.

за тэгээд яагаад заавал эх үрэн 6, 6-ын тоо гэж бодов, 6-ын тоог математикт төгс тоо гэдэг бөгөөд уг тоогоо хувааж байгаа хуваагдагч болгоны нийлбэр нь уг тоотойгоо тэнцүү байх шинж чанартай тоог төгс тоо гэдэг. өөрөөр хэлбэл 1+2+3 = 6  /6-г 1-д, 2-т бас 3-т хувааж болно/ гэсэн үг, үүнийг Утаа 1 амь, 2 арга билэг, 3 үнэн, эсвэл 1 сүнс, 2 бие болоод оюун ухаан, 3 жам гэв.
Утаа улаачийн Буурал бид 3-н нарны хооронд амьдардаг, 3 нар нь тэнгэрт байх нар, дэлхийн гүнд байх нар, сэтгэлд байх нар гэсэн гэв, мөн сүнсэн талаасаа гэгээрлийн наран, гэтлэх зовлонгийн наран, замбын наран гэж хэлсэн гэв.
6 дэлбээгээ тойруулаад зурснаа дэлхийн амь юм болов уу гэж таатал 35 тойрог буй гэж Утаа улаачийн Буурал хэлэв. тэгэхээр нь нөгөө тоогоо хөөдгөөрөө хөөгөөд 35=5*7, өөрөөр хэлбэл 5 тив, тив бүрт 7 тойрог гээд таав хэхэ. тэгтэл дараах зураг гарав.


дээрх зурганд дугаарласан дараалал нь хамаагүй, зүгээр тэгээд оруулсан юм, учир утгатай, дараалалтай байдаг байх. харин нэг зүйл нэмж анзаарсан нь өнөө 5 тивийн шүтэн барилдлага маань дэлхий маань биш байгаа гээд дунд нь оруулчихав. тэгээд нөгөө шүтэн барилдлага гэдгээ бодохоор хэрвээ алив зүйлийн шүтэн барилдлага буюу цөм, үндэсийг устгах юм бол тэр бүхэл алга болох, устах аюулд орох юм байна, эсвэл эсрэгээрээ тэр цөмийг хөгжөөн дэмжээх юм бол түүнийг, шүтэн барилдлагыг бүрдүүлж байгаа бүгд мөн адил хөгжин дэмжих юм байна, дэлхий маань бусад тивүүдийнхээ уялдаа, зангилаа юм байх гэж бодоцгоов. Дээдсийн бичлэг дээр байдаг, хий болгон, хийсгэлэн болгон, сайн, муу бүгд эх дэлхийд маань шунадаг, муу нь эзэгнэхийг боддог, сайн нь цэцэглүүлэхийг боддог гээд байсны учир юм болов уу гэж бодов.

за ингээд ярилцлага үргэлжилж байтал Утаа 7 гэгээрлийг таних 7 шат байдаг, 7-г бүрэн таньвал цагаан болж, үгүй бол хар болдог гэж байсан гээд 5 тивийн 7 ухаан нийлээд 35 эрдэм болдог гэж ойлгоод байгаа гэв.
тив бүрийн 7 ухааныг танина гэдэг нь тус бүрийнх нь шүтэн барилдлагын учрыг олох хэрэгтэй болно, гэтэл бид бусад тивүүдэд энэ замбадаа байж очихын тулд, танилцахын тулд Бөөгөөр дамжихаас өөр аргагүй, тэгэхээр бид Бөө гэгээн тархиа хөгжүүлэх ёстой гэж дүгнэцгээв.
өмнө ярьж байсан 7-оо Утаа: магадгүй 
1. Засал
2.Тайллага
3.Тахил
4.Үлгэр хэлэх
5.Хэрэн аялах
6.Хэлэлцэн суух
7.Өршөөх
7 дахь 6 дэлбээгээ тойрсон том тойрог нь, 7 дахь өршөөлийн тойрог гээд хэлэхээр дараах байдлаар оноогоод тавьчихав.
Нараар засдаг, саранд тайллага, сүүгээр тахидаг, үлгэрт амь нуусан, амьтан хэрэн хэсдэг, мангдай хэлэлцэн суудаг, тэгээд эцэстээ өршөөх чанартай болдог гээд дараах өөр тойргууд үүсэв.өршөөхийн тулд хайрлаж, энэрч байж өршөөж таараа, тэгэхээр Дээдсийн өмнө бичиж байсан дайсан гэж ядаргаатай билүү нэртэй бичлэгийн үндсэн санаа энэ биш байгаа гэж бодов.
Өршөөснөөр өршөөгддөг гэж Утаа маань нэмж хэлэв.

таамаг мэт боловч бодоод байхаар үнэхээр ийм ч юм шиг, ер нь бидний эцсийн зогсоол нь нэгнээ өршөөж, энэрдэг, амьтай бүхнийг хайрладаг, тэднийг хүндэлдэг байх чанар болж таараад байх шиг.
баахан толгойг тань эргүүлсэн тойрог зурлаа, зурах зуураа өөрөө толгой эргэлээ хэхэ, сэдэл болоосой, уншиж ухаж, сэхээрэхэд тань нэмэр болоосой гэсэндээ үүнийг ингэж орууллаа.

No comments:

Post a Comment