Wednesday, November 20, 2013

өнгөцхөөн өнгөцхөн

за бусдын хувьд хэдийнээ мэддэг, мэдээд хэрэгжүүлдэг зүйлийн тухай бичих болов, бичих болов ч гэж дээ, бич гэсэн даалгавар аваад бичихээр болов.
35 эрдмийн тухай, нөхөр улаач өөртөө байгаа эсэхийг, байгаа бол хэр хэмжээтэй, байхгүй бол аль нь гэдгийг тодруулж бичих даалгавар авлаа.
тэгэнгүүт нь өнөө улаач нь 35=5*7 учраас, энэ нь 5 тусгаар тогтнолын төлөөх үйлийг күэн 7 биеэр үйлдэх юм байна гээд таачихав ккк.

35 эрдэмийг эхнээс нь дахиад уншиж байхад надад байгаа нь, би нь эзэмшсэн нь үнэндээ алга даа. ядаад уншаад толгойд орсноо бяцхан ч болов бичихээр шийдлээ.
эхлэхийн өмнө нэг анзаарсан зүйл гэвэл, эдгээр 35 эрдэм нь дандаа үйл үгээр илэрхийлэгдэж байгаа, өөрөөр хэлбэл үйлдвээс эрдэм, өөрөө үйлдэхгүй, өрөөлд цэцэрхээд явбал дэм биш, дам яриа л болох шинжтэй дэг.

за ингээд өнгөцхөн бичнэ ээ, яадаг юм хэхэ.

Итгэх Эр ДЭМ: Сэтгэх, магадлах, найдах БӨӨ Эр КҮ-тэй хурц гурван ЧУ КУР-тай

тэгэхээр итгэхийн тулд дээрх 3-ийг бүрэн хийж байж итгэсэнд тооцно уу гэхээс шууд л найдвал нөгөө бидний хэлдэг мухар сүсэг болох шинжтэй, эсвэл магадлаад л яваад байвал үл итгэгч болох шинжтэй, эсвэл сэтгээд л яваад байвал шийдэж чадахгүй яваад байх ч юм шиг.
сэтгээд, магадлаад, үнэхээр л итгэж болох зүйл, итгэх хүн мөн гэж бодож байж түүндээ найдах ёстой, дараалалтай юм байна, тэгтэл би бүрэн итгэж чаддаггүй аж, сэтгэхийг хичээж, харьцуулж бяцхан оролдоно, тэгээд түүнийгээ үнэн эсэхийг нь магадлаж, өөр зүйлтэй харьцуулахыг бас бяцхан оролдоно

Хүлцэл өчих Эр ДЭМ: алдааныхаа хохирлыг нөхөх Үндэсний ганц ЧУ КУР-тай

бодоод байхад үнэхээр л тийм юм даа, алдаа гаргаж, өрөөлд гай, хохирол учруулсан, эсвэл тэднийг гомдоосон, сэтгэл санааг нь амгалан бус болгосон хүн л хүлцэл өчиж, уучлал гуйж, өршөөл эрэхээс гэм хийгээгүй хүн яах гэж хүлцэл өчих билээ.
намайг уучлаарай, өршөөгөөрэй гээд хичнээн сэтгэлээсээ хэллээ гээд, учруулсан хохирлоо, өөрөө би алдсаны үрээр өрөөлийг хохироосны нөхөж чадахгүй бол өршөөл мянгантай эрээд ч яах билээ. тэгэхээр хүн хэрвээ алдаад, өрөөлд хохирол учруулах аваас алдаагаа залруулах гэж илүүтэй хичээх, илүүтэй үйлдэх хэрэгтэй болох нь. хохирлыг нь нөхөх байтугай хохироосноо ч мэдэхгүй, мэдсэн ч тоодоггүй, тоосон ч хамгийн ихдээ л нэг уучлаарай гэх, бараг түүнийгээ сорри морри гэж харь хэлээр хэлэх хүмүүс бидэн дунд ямар их байна вэ, тэдний нэг нь би гэж бодохоор ямар өчүүхэн бэ бид.

Өрөвдөх Эр ДЭМ: бэрхшээлийг нь арилгах БӨӨ ЭР КҮ-тэй ганцхан ЧУ КУР-тай

өөрөөрөө бодлоо, өөрөө хүчтэй байхдаа хүн хүнийг өрөвддөг бил үү, тэднийг ойлгодог бил үү? би лав тэгээгүй аж, уул шугамандаа бол өөрөө адилхан дорой байхдаа өрөөлийг өрөвдөх, зовлонг нь ойлгох биш, харин ч өөрөө хүчтэй, чадалтай байхдаа ухаан зарж, сэтгэл гаргаад дорой нэгнийг өрөвдөх ёстой аж, өрөвдсөн бол түүнийг нь арилгах үйлдэл хийх хэрэгтэй аж, 2хон үгээр л хэлсэн, бэрхшээлийг нь л арилгаад өгчих, тэгээд түүнийг үргэлжлүүлж өрөвдөөд, бөөцийлөөд байх хэрэг үгүй гэнэ. өрөвдөх гэхээр л эвий минь, чи минь, даанч яав даа, бүх юм сайхан болно, тэвчээртэй бай гэх зэргээр хэлэх биш, бэрхшээлийг нь арилгаж хийж өгөхөд л хангалттай юм болов уу.

Хэрэглэх Эр ДЭМ: тархийг ухах, төлөөр нь нөхөх Оройн Дээд хоёр ЧУ КУР-тай

хэрэглэх гэхээр л миний хувьд шууд л эд зүйлс, идэх уух юмс, унаж эдлэх унаа тэрэг л орж байх, гэтэл хэрэглэхийн тулд тархийг ухах гэхээр эхэндээ гайхлаа, хэрэглэх зүйлээ аваад л хэрэглээд, үрээд л дуусгаад болоо биз дээ гэж бодлоо. тэгтэл хэрэглэхийг тулд өнөө байгаа хэрэглээг аль зүйл нь илүү зохистой хангаж чадах билээ, энэ зүйл нь тэгээд байгаль дэлхийдээ зохицон амьдрах бидний амьдралд уялдаж байгаа эсэх, хорлож хороож хэрэглэж байна уу, эсвэл үржүүлж, бэхжүүлж хэрэглэж байна уу гээд л хэрэглэхийн тулд тархиа ухах, тархиа ажиллуулах хэрэгтэй болох нь. бидний өнөөгийн хэрэглээний гэж нэрлэсэн нийгэм маань үнэндээ хэрэглэж ч чаддаггүй нь харагдаж байх юм, учир нь бид хэрэглээд л хог болгож хаях, баас болгож гаргах, новш болгож шатааж байна, гэтэл хэрэглэхдээ бидний хажууд байгаа хүн, эсвэл бидний дараа үеийн хүмүүс бас л хэрэглэнэ, хэрэглэх ёстой, тэдэнд тийм боломжийг нь үлдээхийн тулд хэрэглэсэн зүйлээ нөхөж бүтээж, үйлдэж байж, төлөөр нь нөхөж байж сая бид хэрэглэж сурах аж.

Талархах Эр ДЭМ: тэмдэглэх, тайлах, тахих Үндэсний хурц гурван ЧУ КУР-тай

зун тахилга хийгээд л, уул усаа баясгаад л баахан яваад байсан, үнэндээ талархаад л яваад байсан юм биш үү хэхэ.

над шиг ингэж судар ном уншдаг, за бүр тайлбарлана гэж том ярьдаг хүн ч ховор байх даа, зүгээр л эхлээд л бичээд байвал, бичихийн тулд тархиа бага багаар ч болтугай дайчлаад байвал өнөө бичиж байгаа нь өчигдрөөс илүү, маргааш бичих маань өнөөдрийнхөөс илүү болох байх гэж найдаж /итгэх эрдмийг хэрэглэх гэж байна/ бичиж байгаа юм.
тэгээд ч саяхан нэг айлын засварт туслахдаа нэг зүйл анзаарсан. тэр нь хийх ажлууд нь хялбар, түүнийг би яаж хийхээ ч мэддэг, за гялалзуулна, тэрийг тэгээд, энийг ингээд л гээд төлөвлөөд, нэг л сүрхий хүн байгаад байлаа, гэхдээ гол нь хийхгүй л, хий эргээд суугаад байтал хэдэн өдөр өнгөрөөд, хүлээлгэн өгөх хугацаа нь тулчихаад, сүүлийн өдөр нь нусаа хацартаа нааваа.
ямар ч ажил хичнээн хялбар байсан ч хийхгүй л бол, үйлдэхгүй л бол хэзээ дуусах
ямар ч ажил хичнээн хэцүү байсан ч хийгээд л байх юм бол удахгүй дуусах юм байна гэдгийг хэзээ хойно жаахан анзаарав. нөгөө жигмэд, тогмид 2 гээд хүүхдийн дуу чинь үнэндээ энийг надад хэлснийг нь мэдэхгүй л хүүхэдтэйгээ дагаж дуулаад, баясаад яваад байсан юм билээ.
Хаан дээдсийн
хол гэж бүү цөх, явбаас хүрьюү
хүнд гэж бүү цөх, өргөвөөс дааюу гэдэг үг үүнийг л хэлсэн аж, хүн хийгээд л, үйлдээд л байвал бүтнэ.

дээрхэд бас өөрийнхөөрөө нэмээд

хялбар гэж бүү бас, үйлдэхгүй бол чи үрэгдьюү
хийчихнэ гэж бүү онгир, хийхгүй бол чи зэвэрмуй гэж хэлнээ ккк.

2 comments:

  1. Янзтай, гаргалгаа нь оновчтой байлаа. Маш гоё, ингэж энгийн зүйлээр тайлбарлах нь илүү өгөөжтэй бууж байна шүү.
    Өрийгөө голох хэрэг юун
    Өнгөрснөөс өнөөдөр ирээдүйг босгож буй бус уу
    Өгөр толгойт гэх юун
    Өндөр Дээд буурлын өвийг өвлүүлж буй бус уу

    ООСУУ-д зохистой Оройлох их Андын-Дэмч болог
    ОГОУУЛ зөнд нэвтэрхий онч мөргүн КАУМ болог

    ReplyDelete
  2. ерөөл бат сайхан оршиг, гялайлаа

    ReplyDelete