Wednesday, November 7, 2012

Монгол улаач /бичлэг үзээд бичив/

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=2ilvOsP22NM

биеийн хүчээр мянгыг дарсан би Монгол эр хүн
билиг оюунаар түмнийг дагуулсан би Монгол суу билигтэн
бүтээх хүслээр жигүүрлэж тэнгэртээ дүүлсэн би Монгол жигүүртэн
будант уулын оргилыг зорьсон би Монгол бадарчин

өмнөх түүхээрээ омогшиж, өвгөддөө мөргөх би Монгол улаач
өлгий нутгаа хайрлаж, үнэтэй гэж харамлах би Монгол цэрэг
өөрөөс минь өөр хэн ч хийхгүйг ойлгосон би Монгол үйлчин
өрнөх ирээдүйд нэрээ дуурсгах би Монгол түүхийн хуудас

ил, далдын ачааг эн тэнцүүхэн үүрэх би Монгол жингийн цуваа
инээх, уйлахын хоорондох амьдралыг тунгаах би Монгол ухаантан
ижий, ааваас илүү хүний хайланг олоогүй би Монгол хайгуулчин
элбэрэл хайрыг эргэн тойрондоо түгээх би Монгол шууданч

яадаг юм, би онгироо л биз
ямар эрлийз байж Монгол гэж цуурсан юм биш
яадаг юм, би улаач болсон
ямар хүнээ байгаад араатан болсон биш

өөрийнхөө үрийн төлөө, хайртай бүхний төлөө
өнгөрсөн түүхийг эргүүлж, үнсүүлж аавдаа эрхлэх гэж
өнөө нийгмийн завхралыг өөрчлөх гэж

өөрийн махан болон хий биеэр үзэлцэх гэж

морин дэл дээрээс болохгүйг цавчиж чадахгүй ч
Монгол хуяган доороос өөрийн, өрөөлийн оюуныг тэлвэл хэрэг нь тэр биз
Монгол хүн гэхээр мунхаг гэж тооцож байгаа бүхэнд
мунхаг биш мундаг гэдгээ харуулахыг хүсэх би Монгол Улаач

тэнгэрт тэтгэгдэх заяаг минь хайрласан тэнгэр эцэг, тэнгэр ижий таньдаа
тээж энэ орчлонд авчирсан ижий, тэнэг оюунд минь оюуны зул асаасан эцэг таньдаа
тэмцэх энэ амьдралд нэгэн багана нь болсон гэр гийгүүлэгч таньдаа
тэмцэл бүхний минь утга болсон удмын хэлхээ үр таньдаа талархаж байдаг би Монгол Улаач

яадаг юм, би онгироо л биз
ямар эрлийз байж Монгол гэж цуурсан юм биш

2012/11/07

2 comments: