Thursday, November 1, 2012

утгагүй бодол

улаач болоод амьдрал маань нэг бодлын улам сонирхолтой болжээ одоо бодохоор.

МЭӨ бодож байсан, зөвхөн гэр бүлээ л гэсэн сэтгэл, гэртээ л бөөнөөрөө, халуун бүлээрээ байж байвал, гадаа галав юүлсэн ч анзаарахгүй, хөмөрсөн тогоон дотор мэт ч юм шиг, тийм л байж дээ.

улаач болсноос хойш хувийн болон хувьсгалын амьдралд санаа зовох, сэтгэлээ чилээх зүйл багасаагүй, харин нэмэгдсэн аж, гэхдээ нэмэгдсэн хэрээрээ хүнийхээ хувьд, ялангуяа улаач хүнийхээ хувьд илүү өргөн, гүн сэтгэх, илүү аливаад хүлээцтэй хандах, ууч байх, уужуу тайван байх гээд л өмнө зөвхөн ухаант мэргэн өвгөдүүдэд маань л байдаг гэж боддог тэр бүх зан чанар, ааш авирыг хүссэн ч, эс хүссэн ч суралцах зайлшгүй хэрэгцээ, одоогийнхоор бол эрэлт үүсвээ.

өргөөний олон балчируудыг Дээдэстэй үйл хийгээд, хөдөө гадаа явахад нь явж чадахгүй байж байгаад говь руу ажлаас чөлөө авсан нэртэй таслан байж, адган байж, үнэхээр нөгөө сэтгэлийн дуудлагаар явж таарсан билээ.
Өөш манхан гээд сайхан элс, Их газрын чулуу гээд харахад эгнээд сууж байгаа хүмүүс шиг газрыг үзээд, Дээдсийн хийсэн үйлд бяцхан ч гэсэн дэм болох гэж оролдон, дэм болохоосоо илүүтэй суралцаж явсан нь сайхан завшаан байлаа.

Дээдсийн өөрийн блогтоо бичсэнг уншаад, өөрөө дагаж явсан нэгний хувьд тэр үед төрсөн сэтгэгдэл, тэндээс анзаарсан бүхнээ бичимгүй байж болохгүй тул бичээд эхлэв ээ, юун нөгөө өвгөдийн сургааль хэхэ.

бидний ил далд гээд ангилдаг далд ертөнцийг бодит гэдгийг өөрийн махан бие, цусан зүрх, усан мэлмий, улаан гараараа мэдэрч, харж, барьсан нь тэр л аялалын үед тохиосон юм.

хэнгэрэгээ дэлдээд бөөлж байсан улаач нүдэн дээр унаад, нүдэн дээр зүрх нь зогсоод, сэргээх гээд чадахгүй байхад яахаа мэдэхгүй, юу болоод байгааг ч ухахгүй, ёстой л шоконд орж, тэс хөлдүү зайрмаг мэт болдог юм билээ.
тухайн үед хуяглаад, дэмнэх байснаа ч мэдэхгүй, хэрэг болбол дуудаарай гэж захьсан нэг майханд байсан ах нарыг ч мартаад, үнэхээр юм үзээгүй, нялхаараа байгаагаа, мэдэхгүй зүйл цөл мэт, мэддэг нь харин элсний ганц ширхэг мэт мэдрэмж төрөөд, өчүүхнээ мэдэрч билээ.



улаач хүн ийм л тавилантай гэхээр хэцүү ч юм шиг, тэгсэн хэрнээ бүхэл бүтэн удмын өмнө, одоо, ирээдүйг хариуцах хариуцлагатай үүрэгтэй гэхээр бахархмаар ч юм шиг, дан ганц миний өөрийн, миний гэр бүлийнхээ өмнөөс биш, бусдын төлөө, дэлхийн энтэй сэтгэж сурах хэрэгтэй, тэгж гэмээ нь сая л нэг улаач гэж Буурлууддаа тоогдож, бөө гэж олонд дуудуулж, зайран гэж цоллуулах биз ээ, тэр болтол ч дэндүү хол байна да хө.

улаач хүн буурлуудаа биедээ л залчихвал бусдыг нь буусан Буурлууд хариуцна гэж над шиг бодож тун болохгүй гэж ойлгох аядав. учир нь улаач өөрийн амьдарч байгаа энэ замбатив болон өвгөдийн морилж ирдэг тэр тив 2-ийг хооронд нь холбож, Буурлуудынхаа буудал, ундаалга гээд л зүйлсийн зохион байгуулалт /менежмент гэвэл манай мэргэжлийн дипломтонгууд илүү ойлгоно/ -ыг хийж, тун юуг нь тааруулж, эндээ амьдарч, тэндээ нүүртэй явах ёстойн болов уу, тэнд болж байгаа бүхнийг тэр чигээр нь энэ замбад хүргэвэл хүлээж авах нь хэд билээ, үүнийг бас бодолцож, ер нь бодолцохгүй зүйл гэж улаачид алга юм шиг ээ. би л ингэж хүндрүүлж бодоод байна уу, эсвэл үнэхээр тэгэх ёстойн болов уу, бүү мэд ээ

тэнэг үгсээ хэндээ гайхуулаад
төвөг болон бичээд байна даа
тоож унших үрс байгаа гэж бодоо юу
тогтож суугаад дуусгана гэж итгээ юу гэсэн мөрт орох юм, бодвол тэнэг улаачаа шоолж буй Буурал минь биз ээ


4 comments:

  1. Би уншиж байнаа :)

    ReplyDelete
  2. bi ch bas unshij bn. unaj bosson sehesen ter tuuhiig bi unshsan. hajuunaas harsan hun bichij batlaj baival nad met huniig uhaaruulah bh. bicheed bgaarai.

    ReplyDelete
  3. bi ch bas unshlaa. tsaashid ch unshih tul Deed buurluud ulaach ursdee surgaalia sain hairlan, ulaach ur ta uuriin medsen. medersen bolgoniig iinhuu huvtaaltsaj bgaarai. bayarlaj bgaa shuu. Tenger Mongol Gazar

    ReplyDelete
  4. Би ч бас уншлаа хэхэ.

    ReplyDelete