Алтан гадас ба Долоон бурхан одны тухай үлгэрийн хувилбарууд юм байна.
бичлэгээр үзэх бол:
http://www.youtube.com/watch?v=O_54QG9gJ0k
энд Равдан гуайн ярьснаар байна.
харин уншихаар бол:
Эрт дээр цагт нэг хаан гүнжээ 25 нас хүртэл гадаа гаргахгүй ордон дотроо байлгажбайжээ. Тэр гүнж 25 нас хүрээд ааваасаа “Би нэг удаа цэцэрлэгт гарья” гэж гуйж гэнэ. Хаан зөвшөөрч гүнж цэцэрлэгт гарч явтал хангарьд шувуу шүүрээд явчихаж. Хаан хотол хошуу даяарх мэргэн шар зурхайчдаа цуглуулж “Гүнжийг олж ирэх овтой мэхтэй хүн хаана байна, хэлж аль?”гэж айлдаж гэнээ. Зурхайч нар “Таны гүнжийг олж ирж чадах хүн албат нарын чинь дотор найман хүүхэдтэй нэгэн өвгөн байна. Тэр тус болох юм байна” гэж мэргэлцгээжээ. Тэгээд тэр найман хүүхэдтэй өвгөнийг эрж олуулаад дуудуулсан байна. Тэр өвгөн найман хүүгээ дагуулаад Хааныд бараалхаж ирж, Хааны зарилгийг сонсож аваад “ За миний хүүхдүүд, хааны гүнж алга болсон гэнэ. Тэрнийг олж ирж чадахуу?”гэсэн “Чадна” гэцгээж байна гэнэ. Өвгөн Хаанд “Миний хүүхдүүд гүнжийг олж ирж чадах юм байна” гэсэнд Хаан “Гүнжийг танай найман хүүхэд олж ирвэл хамгийн ахмадаар нь Хаан болгож хаан ширээнд суулгаж бусад долоог нь түшмэл болгоно” гэж зарлиг буулгаж гэнэ. Тэгээд Хаан өвгөний найман хүүгийн эрдэм увдисыг асуусанд :
1.Мэргэн харвадаг
2.Хурдан гүйдэг
3.Холыг хардаг
4.Үгүй юмны үнэр шиншлээд мэддэг
5.Салхи сордог
6.Нуур далай балгадаг
7.Нар сар тогтоодог
8.Отгон дүү нь огт бараагүй юмыг шүүрч авдаг ийм ийм эрдэмтэй гэцгээжээ. За тэгээд Хаан “Гүнжийг ол” гэж зарлиг болсонд тэр хүүхдүүд гүнжийн зугаалж явсан цэцэрлэгт очоод эхлээд үнэрч хүүхэд үнэрлэж үзээд “Хангарьд шувуу аваад явж” гэж хэлж, хольг хардаг нь харж “Тэнд явж байна” гэж хэлж өгч, харвадаг нь харваж унахаас өмнө сордог нь сорж авч байхад нар орой болход арыг тогтоож саатуулж байж шүүрдэг нь шүүрч ингээд Хааны гүнжийг авч хаанд аваачиж өгчээ. Хаан их баярлаж найр хурим хийгээд “Ахмад хүүг хаан ширээнд суулгана” гэхэд тэр хүү“Ааваасаа асууж ирнэ” гээд явжээ. Аавдаа очоод “Би Хаан болохгүй. Аав та алтан сумаа бидний хэнд өгөх вэ?” гэсэнд “Хэнд ч өгч чадахгүй. Харин би тэнгэр өөд харвана. Уралдаж очоод аль түрүүлж хүрсэн нь ав” гээд харважээ. Тэгтэл отгон дүү нь тэнгэрт гарч алтан сумыг гүйцэж аваад тэндээ алтан гадас од болжээ. Долоон ах нь хойноос нь явж огторгуйн долоон бурхан од болсон гэнэ. Долоон бурхан алтан гадсыг тойрч байдаг нь ах дүү долоон хүүхэд дүүгээ эргэж байдаг учиртай гэнэ.
Бас өөр хувилбар нь:
Урьд нэг хүн хааны хатны молор эрдэн бугуйвч хулгай хийж авах санаатай явж байв гэнэ. Тэгтэл нэг уулын орой дамжиж гүйж яваа хүнтэй таарч: “Аа би энэ уулын орой дамжиж нэг уулын чулууг нөгөө дээр нь тавьж байна” гэнэ.
“Хоёул ах дүү болох уу?” гэж.
“Аа тэгье” гээд ах дүү болоод цааш явтал зээртэй уралдаж яваа нэг хурдан хүнтэй тааралдаж мөн л “Ах дүү болох уу?” гээд ах дүү бололцоод далайн захад ус балгаж байгаа хүнтэй учирч бас ах дүү болцгоожээ... Ах дүү зургуул болоод явж байсан нэг хүн газар чагнаад инээж хөхөрч байх юм гэнэ. “Уйлсныг бүү асуу, инээснийг асуу”гэсэн юм. Юунд инээгээв?” гэсэнд “Аа би газар чагнадаг хүн. Газар чагнасан чинь энэ доод тивд нэг хааных хүүгээ гэрлүүлж хурим найр хийж байна. Тэгсэн хадам эцэг нь Бэртэйгээ яавал суух вэ? гэж бодож байх юм. Тэрнийг мэдээд инээд хүрлээ” гэв. Бид нар хааны хатны молор эрдэнэ бугуйвч хулгай хийх гэж явна. Бидэнтэй ах дүү болохуу?” гээд ах дүү бололцоод хааныд хүрч очицгоож гэнэ. Хаан “За та нар юун улс яажявна?” гэж. “Бид хулгай хийх гэж яваа улс аа” гэж. “Та нар тийм сүрхий хулгайчид юм бол миний хатны молор эрдэнэ бугуйвчийг хулгай хийл дээ” гэж. Тэр долоо хатны молор эрдэнэ бугуйвчийг нэг гарынхы нь тэнийлгэж, нөгөө гарынхы нь мултлаж аваад “Одоо бид энд байж болохгүй, тэнгэрт гарцгаая” гэлцээд тэнгэрт гарсан гэнэ. Тэгээд хатны молор эрднэ бугуйвч долоон бурхан од болжээ. Долоон бурханы дохир гурван од нь тэнийлгэж авсан бугуйвч нь, цагираг маягтай дөрвөн од нь мултлаж авсан бугуйвч нь ажээ.