Saturday, December 14, 2013

та юу ҮРЖҮҮЛЖ БАЙНА вэ?

мань мэт шиг залхуу хүмүүс нь судар, номоо уншихгүй л яваад байгаа байх, тэгтэл нөгөө залхуу улаач судар барьж аваад, хальт нэг хэсэг харав.

өмнө нь 73 суу ухаан гэж сонсож, уншиж байсан, түүнийгээ судраас хайхаар болов. гэтэл:

... МНТ-д 73 агтас ииар ииан гэсэн хэллэг байдаг ... Ард түмэн үүнийг тайлахдаа "ЦОО Бай" /цовоо/ цагаан унага нь Цоо мөрт найман хөлтэй, Цоо ур Айий /цуурай/ есөн ижилтэй, Эр КҮ мөр ГҮН эзэнтэй гэсэн нууц түлхүүр үг бөгөөд ИЭ буюу ТНГР хэмээх үйлс түүнийг удирддаг БӨӨ тархиа хэлж байгаа юм. Ардын энэ тайлга нь "Улсаа өмөөрөн босоо оршихуйн есөн ухаанаа Улс ГЭР-хээ хана хийж, урган тэсэн магад гарахуйн оюуны найман сан /ЧУЭН/-гаараа унь хийж, Бай Ур дү тү ЧУ ГҮН ОГОУУЛ ЗӨН-гөөр тооно хийж" гэж хэлж ТНГР-ийн БӨӨ тархиа тайлж байгаатай яг таарч байгаа юм...

гэсэн хэсэг байв. за тэгвэл энэ 73 ухаан гэдэг чинь ямар олон юм, ийм олон ухаан байна гэж үү гээд бодож байтал 10 жилд хэдэн тоонд төөрдөг байсан зангаараа нөгөө 73-ыг: 73=9*8+1 гээд задлаад бодоход заларсан Онгод ихэд баясав. тэгвэл энэ чинь улсаа өмөөрөх 9 ухаанаа, оюуны найман сангаараа үржүүлээд, түүнийгээ тархиараа удирдаад явахыгаа л 73 суу ухаан гээд байгаан байна даа гээд улаач нь баясав.
тэгвэл энэ үржүүлэх, судар дээр байгаа тоонуудыг задлах нь судрыг ойлгох, үгний цаадах үг, түүний цаадах утгыг тайлахад нэмэртэй, нэг оньс нь юм байна гэж ойлгов. учир нь 90 бүтээвэр гэдгийг бас л 18 үржих нь 5 зүйл гээд бэлэн хэлчихсэн байдаг, бас үржихүйн сурлага гээд бэлэн бичээд орхичихсон байх юм.

тэгвэл үржүүлэх, үржвэр гэж юу вэ гэдэг их сонин санагдав. судар дээр ч тэр үржүхүйн хүрдээр гээд байдаг, амьдрал дээр ч тэр үржүүлэх, үржих гэхээр алив зүйлийг олшруулах, алив зүйлийн эх үүсвэр болж байдаг нь харагддаг.
цааш нь бодоод байхаар энэ үржүүлэх үнэхээр сонирхолтой болоод байв. учир нь би хэн нэгэнтэй ярих, түүнтэй ойлголцоно гэдэг өөрийн дотроо бодож байгаагаа үржих нь байна, хэрвээ бодлоо бүхэл 1-ээр үржүүлж чадвал цаад хүндээ өөрийгөө бүрэн ойлгуулна, үржвэр бүтэн байх нь, хэлэх гэсэн санаагаа бүтэн сонордуулна, хэрвээ бодлоо 0.5-аар үржүүлчихвэл ойлголцол тал болох нь.
эх амьтан үржвэл өөрийн удмаа гаргана, энэ замбад нэг амь нэмнэ, энэ өнцгөөс нь харвал үржих гэдэг алив зүйлийн эх үүсвэр байх нь.
тэгэхээр би эр амьтан хэдий ч бас эх болж болох нь, гэхдээ махан биеийн эх биш, харин бодол, санаа, үзэл, өөрийн үлгэрлэхийн эх болох боломж нээлттэй юм байна.

эх нь сээр алаг бол хүү нь шийр алаг гэж үг байдаг. энэ үг энд ярьж байгаа үржүүлэхтэй ихэд холбоотой юм байна, учир нь гэр бүлийн орчиндоо бид үр хүүхдээ хүмүүн болгож үржүүлдэг, гэтэл тэд маань бидний тэдэнд өөрийн биеэрээ үржүүлэн хүргэж байгааг дуурайж, түүнийг дагаж үйлдэх байдлаар хүмүүн болох нь, тэгвэл бид сайныг үлгэрлээд байвал нөгөө үр хүүхэд маань нэмэхээр, эерэгээр үржигдэх нь, саарыг, мууг үлгэрлээд байвал үржигдэхүүн болох үр хүүхэд маань хасах, сөрөг нэгэн болох нь.

бид биеийг нь төрүүлэхээс, ухааныг нь төрүүлэхгүй гээд бидний эцэг эх ярьдаг санагдаж байна, гэхдээ одоо ингээд бодохоор энэ бас л нэг утгыг нь мушгисан, учгийг нь дарсан үг байж магад гэж хардах сэдэл төрөв. бид өөрсдөө үр хүүхдийнхээ буюу үржигдэхүүнийхээ эерэг, эсвэл сөрөг байхыг өөрсдөө үржиж, өөрсдөө эхийг нь тавьж харуулдаг байх нь.
энэ утасны үзүүрийг дагавал нэг хүмүүн, нэг гэр бүлийг үржүүлэх нь, нэг гэр бүл нэг отгийг үржүүлэх нь, нэг отог нэг аймгийг үржүүлэх нь, нэг аймаг нэг улсыг үржүүлэх нь, нэг улс энэ дэлхийг үржүүлэх юм байна.
нөгөө төрийн төлөө оготно боож үхэх гээд яах гээд байгаа юм, яршиг цаашаа гэдэг нь биднийг эерэгээр үржихээс эмээсэн, бас л мушгисан новшийн хэлц байх нь, харин ч боож үхэхгүйгээр, эх үүсвэр болоод үлгэрлэн үржих учиртай юм байна.

нээрээ ийм энгийн гэж санасангүй, судар дээрх зүйлийг энгийн амьдралтай холбож ухвал илүүтэй тайлна гэж байсан, тэр нь ийм л бололтой.

тэгвэл яагаад өнөөгийн бид энэ судрын үгэн доторх үг, түүний доторх утгыг тайлах гэж ингэтлээ мангартаж, ингэтлээ удаж байна вэ?
учир нь гэвэл судар бичигдэх тухайн үед бүгд, энгийн нэгэн ч хүртэл юуг зөв, юуг бурууг мэддэг, түүгээрээ эргэн тойрноо үржүүлж чаддаг байсан тул, тийм ч учраас энгийн амьдрал дээр тэр нь ил, бусдаасаа илүү ажигч, хичээнгүй, ухаант нэгэн нь ажаад бичих боломжтой байж, харин бидний үед, өнөөгийн нийгэмд үржигдэхүүн нь дандаа сөрөг зүйлс, тийм учраас энгийн амьдралаа ажаад энэ судрыг тайлах гэдэг нь зоосыг сүлдэн талаас нь биш, тоон талаас нь харж байгаатай адил, цаад талыг нь, цаад утгыг нь харахгүй байгаад байгаа юм байна. судар дээр байдаг 16 нийгэм зэргийг гүйлгээд харсан хүн бүхэн бусад хэсгээс илүүтэй ойлгоод байдаг, тэр хэсэг бидэнд их ойрхон байгаад байдаг, учир нь гэвэл түүнийг бид өдөр тутам, амьдрал дээрээ хардаг тул ойлгомжтой байдаг юм байна.
бас нэг учир нь судрыг тайлж, хэрэгжүүлснээр бид зөв, зохистой, эерэг, байгальдаа ээлтэй нийхэмийг байгуулах, гэтэл бид өөрсдөө сөрөг үржигдэхүүн тул эерэг зүйлийг харах ухаан гэх үү, мэлмий гэх үү тэр нь дутаад байх шиг, тиймээс л Онгодууд, Буурлууд бууж, өөрсдийн бичсэн, бүтээсэн судраа өөрсдөө тайлж байх, учир нь тэд амьд ахуйдаа байгальтайгаа зөвөөр зохицож амьдарч чаддаг нийхэмд амьдарч байсан, тиймээс л тэдэнд судар тайлах их амар байх шиг, тэдэнд атаархав ккк.
тэд маань амьдарч ахуй үедээ ухааны ихээр, илдийн хурцаар, хүлгийн хурднаар, биеийн хатаар махан биеэрээ нэг газраас нөгөөд шилжиж, үрждэг байсан байх нь, яагаад зарим улс, хотууд тухайн үеийн Монголчуудад маань шууд бууж өгөөд, дагаар ороод байсан бэ? айж эмээсэндээ юу? үгүй л байх, учир нь дагаар орсон улсууд манайхны цэргүүдээс хүн хүчээр илүү байсан, тэгвэл миний бодлоор гол учир нь тэд маань эерэг үржигдэхүүнүүд байсан тул, дагаар орогсод нь тэдэнтэй маань нэгдэж өөрсдөө ч бас эерэг үржигдэхүүн болохыг ойлгосон, түүнийг нь ойлгуулсан тул байх.

тэгвэл бидний үед бид заавал өөрсдөө махан биеэрээ, ядран байж үржих хэрэг алга, бидэнд бодол байна уу байна, байхгүй дутаад байгааг маань Буурлууд нөхөж байна, бидэнд хурдан хүлэг болох интернет байна, хурц илд болох үгс байна, тэгэхээр бид хүлгийн хурдаар биш блогын хуудсаар бусдыгаа үржих үүрэгтэй юм байна.
блог хөтлөдөг бусад маань мэддэг байх, өөрийнх нь блогт хандаж байгааг өдөр бүр хардаг байх, хэдэн хүмүүн хандаж байгаа нь өөрийн тань бодол, Буурлуудын тань үзэл тэр хэрээр үржигдэж байна гэсэн үг, тэгэхээр бичихээс өөрийгөө чамлаад хойш суух ч юм уу, эсвэл бяцхан залхуураад арагш тавих ч юм уу, завгүй гээд өөрийгөө өмөөрөх хэрэггүй юм байна, өрөөлийн бодлыг эерэгээр, зөвөөр үржих боломжоосоо өөрөө татгалзаж байна гэсэн үг болох нь.

бидний нийгэм сөрөг үржвэрийн нийлбэр тул, эерэг маань хэсэгхэн л, бяцхан байгаад учир байна. тэр бяцхан гэрлийг эргэн тойрондоо үржүүлэх нь бид өөрсдөө юм байна, энгийн нэг гэр бүлийнхээ дотор ч тэр, эргэн тойрон, нийт дундаа ч тэр бид эерэг бодлыг, эерэг хандлагыг, зөв бодлыг, зөв үзлийг үржүүлэх ёстой, үүрэгтэй юм байна. Гэрлийн өргөө гэдэг нэр маань тэгвэл гэрлийг үржүүлэх үүрэгтэй бүлэг байх нь.

үг амьтай гэдгийг бараг улаач бүхэн, улаач биш энгийн нэгэн ч гадарлах байх, тэгвэл бид бас л бодлоосоо эхтэй, амаараа агаарт цацдаг тэр үгээ хүртэл эерэг байлгаж үржүүлэх үү, сөрөг байлгаж үржүүлэх үү гэдгээ шийдэх боломжтой, сонголттой.
тийм ч учраас Дээдэс цөмийн хаягдал, цөмтэй холбоотой бүхнийг эсэргүүцэж байна гэхгүйгээр эерэгээр дэлхий ээжээ аврая болгож өөрчлүүлсэн байх нь.


тэгвэл бид юуг үржүүлэх ёстой вэ?

уурыг биш уучлалыг
уцаарыг биш ухааныг
унтааг биш сэрүүнийг
уйлахыг биш инээхийг

харыг биш хайрыг
хагацлыг биш учралыг
хатууг биш зөөлнийг
хараалыг биш ерөөлийг

сэжиглэхийг биш сэрэмжийг
сээтэгнэхийг биш ханилахыг
сэрүүн зүүдлэхийг биш биетээр үйлдэхийг
сэмхэн атаархахыг биш илхэн дэмнэхийг

хороохыг биш бүтээхийг
хорлохыг биш эмнэхийг
худлыг биш үнэнийг
хуурмагийг биш бодитыг

залхууг биш замбарааг
залийг биш шударгыг
зандрахыг биш ойлгуулахыг
замбаа эзэгнэхийг биш зохицохыг

...
гэх мэт эерэг зүйлийг үржүүлэх ёстой юм байна, өгөр улаач үүнийг, энэ энгийн зүйлийг ойлгоод ихэд баясав, өрөөлийн бодолд үржвэр болоод хүргэхийн тулд бичив.

No comments:

Post a Comment