Monday, December 9, 2013

Тээнэгэлзэх эрдэм?

өнөөдөр нэг зүйлд тээнэгэлзээд, яахаа мэдэхгүй гайхав.
яг Буурлуудаа залахаас өмнө, нэг зүйлд тээнэгэлзээд, тэгээд тээнэгэлзэх гэж юу болохыг асуухаар шийдэв.

Тээнэгэлзэх Эр Дэм: ТӨР-ийн гурван онолоор шүүх Үндэсний ганц ЧУ КУР-тай

тээнэгэлзэх тухай эхлэхийн урьд төр гэдэг үгийг бодохыг шаардав, төр гэхээр төрөх, төрүүлэх, төрмөл, төрөлх, төрлүүд гээд л, анзаараад байхаар ер нь ямар нэг зүйлийг эхлүүлэх ч юм шиг, нэг зүйлтэй аргамжаатай ч юм шиг үг байх юм. эсвэл бүр төрмөл, төрөх, төрсөн болгонд хамаатай ч юм шиг.
энд ТӨР гэж судар дээр байгааг уншиж, тайлахыг оролдоогүй, зөвхөн Буурлаасаа асуусан тээнэгэлзэх эрдмийн хүрээнд хүүрнэхийг анхаарна уу /арьсаа хамгаалах шахуу юм болов ккк/

тэгтэл тээнэгэлзэх эрдмийн төрийн гурван онол гэдэг нь тэгвэл юу вэ гэж асуутал
1. Энэрэн дэмнэх
2. Эерүүлэн эвлүүлэх
3. Залан засах гэж хэлэв.
дараалал нь ийм.

Төр засаг-ийн хувьд алив хүмүүнийг, ард иргэнийг, түмнийг энэрэн дэмнээд байвал, энэрэн дэмнэхийг тулд санал хүсэлтийг нь нухацтай сонсдог байх, тэгсний үндсэн дээр өрөвдөхөөр бол бэрхшээлийг нь арилгаж өгч, сайшаахаар бол өрөөлөөс хамгаалж, олонд мэдүүлэх, гэх мэтээр дэмнэх юм болов уу, энд энэрэн дэмнэх гэсэн болохоос энэрэн өгөх гээгүй нь одоогийн бэлэн мөнгө тараахаас ялгаатайн болов уу, өөрсдөд нь бэлэн зажилсан хоол өгөхгүйгээр, өөрсдөө зажлах зүйлээ олоход нь, олсноо зажилж идэж сурахад нь өөрсдөөр нь үйлдүүлэн байж дэмнэхийг хэлээд байх.
тэгснээ тэднийгээ эерүүлэн эвлүүлэх гээд байдаг, эерүүлэх гэхээр догшин ууртайг нь тайвшруулах, хурц өнцөгтэйг нь мохоох, ааш муутайг нь аашаа дарахад нь, авир ихтэйг нь авираа татахад нь дэм болох юм болов уу, нэгэнт нь өөрсдийг нь гээд өмнө нь энэрээд, дэмнэчихсэн тул нэг үеэ бодвол эерүүлэх гэхэд үгийг нь дагах нь их болоод, цаашлаад бүр өөр өөрсдийн сонирхолоороо ч юм уу, эсвэл төр засаг үүрэг болсон нэгдмэл нэг сонирхолыг төрүүлж чадвал эвлэлдэн нэгдэх замдаа орох биз.
эцэст нь эерсэн, эвлэсэн тэднийг залаад, залангаа засах нь төр засгийн хувьд үүрэг нь, 3-н онол нь гэв. мэдээж төр засаг гэхээр мань мэт нь нөгөө батлан хамгаалахаа яах билээ? эрүүл мэндээ яах билээ гээд л баахан юм асуусан, тэгэхээр өөдөөс эвлэлдээд, нэг, нэлээд зөв зүйл рүү залагдаад явж чадахгүй бол юуных нь батлаад хамгаалах билээ гэж ам асуув. би дуугай болов ккк.
мэдээж төр засгийг хүмүүн бүрдүүлдэг, тэр хүмүүн нь өөрийнхөө жолоог атгасан, өрөөлийг манлайж чаддаг нэгэн байх хэрэгтэй, мөн өрөөлд, өлгий нутагт нь, өөрт нь юу зөв, юу буруу гэдгийг дэнслэж чаддаг нэгэн байх хэрэгтэй гэв.
мөн онол гэдгийг
оновчтойг ол
олсноо олонд түгээ гэсэн байдлаар хэлэв, тэгэхээр онол гэдэг маань өөрөө түгээх үйлээ өөртөө багтаасан утга болох нь.
тэгвэл төр засаг гэдэг маань түмнийг буюу хүмүүнийг засах л асуудал болоод хувирав, түүнээс төр гэхээр ямар нэг данхайсан аппарат биш, зүгээр л үйлчилгээний, энэрэх, дэмнэх, чиглүүлэх, эцэст нь түмнийг залангаа засдаг хүмүүс болох нь. өнөө нийгэмд төр гэхээр л нэг сүртэй хэрнээ тогтсон зүйл үгүй, нэг л ойлгомжгүй байгаад байдаг, гэтэл төр гэдэг бол зүгээр л хүмүүс, өрөөлийг зөв рүү чиглүүлдэг, сайн руу оройлдог, саар нэгнийг засдаг, сайхныг дэмнэдэг хүмүүс аж. тэгээд үргэлжлүүлэн бодохоор төрийн түшээд гэхээр төрийн үйлийг оройлон хийж байгаа нэгэн хүмүүнээ л түших, дэмнэхээ хэлдэг юм болов уу, түүнээс биш өгөр улаачийнх нь бодож байсан шиг төр гээч нэг соёмбо ч юм уу, нэг төрлийн бэлэгдэлийг түших биш ч юм шиг. тэгвэл нөгөө төрийн минь сүлд өршөө гэдгийг төрийг бүрдүүлж байгаа зөвт, зоригт үрс нь түмнээ өршөөхийг хэлж байгаан болов уу, за ингээд бодоод байвал хадуурч мэдэх тул зогслоо ккк.
одоо ингээд харахад бидний өвөг дээдсүүд, олныг оройлж байсан, түмнийг манлайлж байсан, төрийг засаж байсан ухаантнууд маань энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй байсанд нь гайхаад байх зүйлгүй, тийм ч байх ёстой харагдав.
тэгээд ч Буурлууд, Өвгөд бууж ирээд эхлээд үрсээ дэмнээд, бариа засал хийгээд, тэгээд хоорондоо эвтэй байхыг сургаад, мөн ааш авираа зас гээд байдаг нь энэ 3-н дараалалд нийцэх ч юм шиг.
тэгвэл нөгөө тээнэгэлзэх эрдэм маань төр засгийн хувьд биш, энгийн нэг хувь хүмүүний хувьд ямар байх вэ гэж бодохоор:
дээрх 3-ыг /энэрэн дэмнэх, эерүүлэн эвлүүлэх, залан засах/ алддаа хэр шингээснээр нь шүүхийг хэлэх юм болов уу. шүүх гэхээр мэдээж дэнсний асуудал гараад ирнэ, дэнслэхийн тулд эргээд зөв гэж юуг ойлгох, буруу гэж юуг ойлгохоо мэддэг байх хэрэгтэй болно, гэтэл ганц нэг хүмүүн л үүнийг мэддэг байгаад бусад нь мэдэхгүй бол бас л дэмий, зүгээр л нийтээрээ, түмнээрээ зөв гэж юуг ойлгох, буруу гэж юуг ойлгохоо мэддэг болчихвол, заавал хэн нэгнээр шүүлгээд, хэн нэгнийг тээнэгэлзүүлээд байх хэрэггүй, өдөр тутамдаа л ойр дотныхноо, эргэн тойрныхноо хараад, харангаа тээнэгэлзчихвэл овоо цэгцрэх шинжтэй. зөв, бурууг дэнслэхдээ өлгий нутагтаа хэр зохицож байгааг нь, эх дэлхийдээ хэр өгөөжтэй байгаад нь, өдийг болтлоо авснаа хэр эргүүлэн өгч байгаа зэргийг нь харан байж, ажин байж дэнслэх хэрэгтэй гэж өмнө шипи өгч байсан. тийм ч учраас бидний үед хүрч ирсэн, мэдэгдэж байгаа Их Засаг хуулийн нэлээд олон заалт нь байгаль дэлхийтэйгээ хэрхэн харьцах, хэрхэн хүндлэх, хэрхэн зохицох тухай байсанд бас л гайхах зүйлгүй болов.
хэр өрөөлийг энэрэх сэтгэлтэй юм, энэрснээрээ бусдыг хэр дэмнэдэг юм, бусадтайгаа хэр эвтэй юм, бусдынхаа дунд эвийг хэр сахиулдаг юм, олныг залж, зөв зүйл рүү өөрөө оройлон үйлдэж чаддаг эсэх, оройлонгоо болохгүй байгаа нэгнийг, дутуу дулимаг нэгнийгээ хэр засаж чаддаг юм гэдгээр нь шүүхийг тээнэгэлзэх эрдэм гээд байх юм. энд зориуд шүүх гэдэг хэсгийг нь цааш задлуулалгүй орхисон тул би ч бас үргэлжлүүлэхгүй болов.

No comments:

Post a Comment