Sunday, November 18, 2012

сэрэмжтэй, мэдрэмжтэй байхсан

зөвхөн улаач болсон нэгэн ч гэлтгүй эгэл нэгэн хүртэл энэ замбад, өнөө үед их болгоомжтой, сэрэмжтэй, аливаа зүйлд сэжигтэй хандахгүй бол болохгүй санагдаад үүнийг бичиж байна.

миний бие, мунхаг улаач биеэрээ бид бүхний улаач болох бэлтгэлээ хангахдаа гаргуун сайн мэдэж, хэсдэг олон улсын худалдааны төвөөр оров оо. нэр нь хүндэдсэн энэ газар ороход л бие эвгүйцээд байгаа санагдсан ч тоохгүй хэсэг гүйв. зүгээр нэг гүйсэнгүй, гартаа байнга зүүчих энгийн нэг жижиг эрхи авахыг хүсээд, тэнд зарж байсан эрхинүүдээс ганц нэг, 2 гурвыг барьж тавин, үзэж байгаад орхиод гарав. гараад машиндаа суугаад таван алхам яваад гэрлэн дохион дээр ирж байтал урд байсан машин гэнэт зогсоход дагаад тоормослов, гэтэл ардаас шугаманд явдаг шар автобус хурдтай ойртон ирэхийг хараад хурдаа саахыг нь хараад, эрхбиш ирээд мөргөчихгүй байлгүй гэтэл харин араас ирээд машиныг урагшаа гулгатал мөргөчихвөө, мөргүүлчингүүт нөгөө урд огцом зогссон машин хэргээ гүйцээсэн мэт, эсвэл яг яасан юм, бүү мэд, улаан гэрэл асч байхад, уулзвар дээр цагдаа ах зогсож байхад эргээд яваад өгөх юм.

нэгэнт мөргүүлсэн би яах вэ, нөгөө жолоочтой хэрүүл хийгээд ч яах вэ гээд хамт явсаар ямартаа ч нэг засварын газар аваачиж өгч, мөнгө төгрөгөө төлүүлэхээр болов.

тэнэг хүн азтай гэгчээр тэр өдрөө буурлуудаа буулгаж таарсан билээ. буурлуудаа буулгах гээд хэнгэрэгээ цохьтол дуу нь ер болохгүй, нэг л сонин оргиод, галд бариад, шар тосоор зүлгээд байхад л сонин оргисон хэвээрээ, цуурайтаад байв, галд барих үед гайгүй юм шиг хэрнээ, яг буух гээд бариад цохиод суухаар дуу нь ердөө болдоггүй, тэгэхээр нь гүрийлгэж байгаад нүдсээр байгаад эхлэтэл нэгэн буурал маань маш догшин, ширүүн орж ирээд яана гэнэв, яана гэнэв гээд шүдээ хавирах нь холгүй байж байгаад бие минь сэвтсэн байсан бололтой янзлав. түүний дараа толгой онго маань орж ирээд намайг хараг гэсэн мэт хэсэг хэнгэрэгээ нүдэхэд нүдэнд маань нөгөө эрхи зэргийг зарж байсан, би авах гээд үзэж, барилж байгаад больсон эгч харагдаад болдоггүй, тэгтэл бодолд тэр хүн өөрийн зарж буй болгондоо ямар нэг юм дайж, шингээгээд зардаг мэт санагдав. толгой онго маань ууртайгаар, өөрийн мулгуу улаачийг өмөөрөх гэсэндээ биш, үйл юуг минь тасалдуулж магад тул өмөөрч байна гээд Тэнгэрт мэдүүлж байгаад өнөө хүний хамаг юмыг, өмнө нь зарсан болгонд шингээсэн байсан бүхнийг өөрт нь буцаах үйлийг хийв. өршөө өршөө.

өмнө ээж маань нэг эрхи амилуулуулах гээд буурлуудад өгөхөд нь буурлууд барьж үзэхэд миний хамаг бие эвгүйцээд, буурал түүнийг нь тасдаад хаяж байсныг бодоход үнэхээр тийм зүйл байдаг бололтой.

эдгээрийг яагаад ингээд нуршин байж бичив гэхээр толгой онго маань толгойны ясыг маань хавдтал тоншин байж хэлсэн үгсийг над шиг улаач байвал машинаа мөргүүлэхээс наана мэдэг гээд бичив:

алив бүх зүйл бодол оюунаас эхтэй, бодол оюундаа зөв гэж тунгаасандаа итгэж бай, ялангуяа улаач үрсүүд алив зүйлсийг бодол оюунаар хийдэг, тийм байтал түүндээ эргэлзвэл хэрхэн яаж улаач болох билээ, өөрийгөө эгэл үедээ хамгаалж сурах хэрэгтэй, хамгаалалтаа хийхдээ хүртэл бодол оюунаараа эргэлзэлгүй хийх хэрэгтэй гэж хэлэв.

гэтэл улаач нэр зүүж яваа мангар үр нь хамгаалалт юугаа хийхдээ хийгдсэн болов уу яасан бол гэх зэргээр ихэд эргэлзэн байж хүрээгээ татсан байв, мөн буурлуудаа залаагүй байх үедээ, ер нь өөрийгөө сайн мэдрээд, мэдрэмжээ сайн чагнаад буурлуудынхаа хэлж буйг сайн мэдэрч чадвал над шиг ийм байдалд орохгүй нь ойлгомжтой болов.
за өөр бичих зүйл алга, өөрт тохиолдсон зүйлээ л, өөрийнхөө мулгууг л сонин болгож бичив хэхэ

No comments:

Post a Comment