Monday, April 29, 2013

Алтан гадас ба Долоон бурхан одны үлгэр

за Дээдсийн нийтлэлийн дагуу хардаг, үнэрлэдэг, сонсдог, гүйдэг гэх мэт чадвартай үрсүүд нийлээд, нэг үйл хийдэг тухай үлгэрийг гүүглэ гуайнхаас хайсан дараах зүйлс олдлоо. улаач бидэнд хэрэгтэй, ухааруулах үлгэр гэсэн тул дор бүрнээ ухаж, уялга гэдгийг тунгаана уу.

Алтан гадас ба Долоон бурхан одны тухай үлгэрийн хувилбарууд юм байна.

бичлэгээр үзэх бол:
http://www.youtube.com/watch?v=O_54QG9gJ0k  
энд Равдан гуайн ярьснаар байна.

харин уншихаар бол:


Эрт дээр цагт нэг хаан гүнжээ 25 нас хүртэл гадаа гаргахгүй ордон дотроо байлгажбайжээТэр гүнж 25 нас хүрээд ааваасаа “Би нэг удаа цэцэрлэгт гарья” гэж гуйж гэнэХаан зөвшөөрч гүнж цэцэрлэгт гарч явтал хангарьд шувуу шүүрээд явчихажХаан хотол хошуу даяарх мэргэн шар зурхайчдаа цуглуулж “Гүнжийг олж ирэх овтой мэхтэй хүн хаана байнахэлж аль?”гэж айлдаж гэнээЗурхайч нар “Таны гүнжийг олж ирж чадах хүн албат нарын чинь дотор найман хүүхэдтэй нэгэн өвгөн байнаТэр тус болох юм байна” гэж мэргэлцгээжээТэгээд тэр найман хүүхэдтэй өвгөнийг эрж олуулаад дуудуулсан байнаТэр өвгөн найман хүүгээ дагуулаад Хааныд бараалхаж иржХааны зарилгийг сонсож аваад  За миний хүүхдүүдхааны гүнж алга болсон гэнэТэрнийг олж ирж чадахуу?”гэсэн “Чадна” гэцгээж байна гэнэӨвгөн Хаанд “Миний хүүхдүүд гүнжийг олж ирж чадах юм байна” гэсэнд Хаан “Гүнжийг танай найман хүүхэд олж ирвэл хамгийн ахмадаар нь Хаан болгож хаан ширээнд суулгаж бусад долоог нь түшмэл болгоно” гэж зарлиг буулгаж гэнэТэгээд Хаан өвгөний найман хүүгийн эрдэм увдисыг асуусанд :
1.Мэргэн харвадаг
2.Хурдан гүйдэг
3.Холыг хардаг
4.Үгүй юмны үнэр шиншлээд мэддэг
5.Салхи сордог
6.Нуур далай балгадаг
7.Нар сар тогтоодог
8.Отгон дүү нь огт бараагүй юмыг шүүрч авдаг ийм ийм эрдэмтэй гэцгээжээЗа тэгээд Хаан “Гүнжийг ол” гэж зарлиг болсонд тэр хүүхдүүд гүнжийн зугаалж явсан цэцэрлэгт очоод эхлээд үнэрч хүүхэд үнэрлэж үзээд “Хангарьд шувуу аваад явж” гэж хэлжхольг хардаг нь харж “Тэнд явж байна” гэж хэлж өгчхарвадаг нь харваж унахаас өмнө сордог нь сорж авч байхад нар орой болход арыг тогтоож саатуулж байж шүүрдэг нь шүүрч ингээд Хааны гүнжийг авч хаанд аваачиж өгчээХаан их баярлаж найр хурим хийгээд “Ахмад хүүг хаан ширээнд суулгана” гэхэд тэр хүү“Ааваасаа асууж ирнэ” гээд явжээАавдаа очоод “Би Хаан болохгүйАав та алтан сумаа бидний хэнд өгөх вэ? гэсэнд “Хэнд ч өгч чадахгүйХарин би тэнгэр өөд харванаУралдаж очоод аль түрүүлж хүрсэн нь ав” гээд харважээТэгтэл отгон дүү нь тэнгэрт гарч алтан сумыг гүйцэж аваад тэндээ алтан гадас од болжээДолоон ах нь хойноос нь явж огторгуйн долоон бурхан од болсон гэнэДолоон бурхан алтан гадсыг тойрч байдаг нь ах дүү долоон хүүхэд дүүгээ эргэж байдаг учиртай гэнэ.

Бас өөр хувилбар нь:
Урьд нэг хүн хааны хатны молор эрдэн бугуйвч хулгай хийж авах санаатай явж байв гэнэТэгтэл нэг уулын орой дамжиж гүйж яваа хүнтэй таарч“Аа би энэ уулын орой дамжиж нэг уулын чулууг нөгөө дээр нь тавьж байна” гэнэ.
“Хоёул ах дүү болох уу? гэж.
“Аа тэгье” гээд ах дүү болоод цааш явтал зээртэй уралдаж яваа нэг хурдан хүнтэй тааралдаж мөн л “Ах дүү болох уу? гээд ах дүү бололцоод далайн захад ус балгаж байгаа хүнтэй учирч бас ах дүү болцгоожээ... Ах дүү зургуул болоод явж байсан нэг хүн газар чагнаад инээж хөхөрч байх юм гэнэ“Уйлсныг бүү асууинээснийг асуу”гэсэн юмЮунд инээгээв? гэсэнд “Аа би газар чагнадаг хүнГазар чагнасан чинь энэ доод тивд нэг хааных хүүгээ гэрлүүлж хурим найр хийж байнаТэгсэн хадам эцэг нь Бэртэйгээ яавал суух вэгэж бодож байх юмТэрнийг мэдээд инээд хүрлээ” гэвБид нар хааны хатны молор эрдэнэ бугуйвч хулгай хийх гэж явнаБидэнтэй ах дүү болохуу? гээд ах дүү бололцоод хааныд хүрч очицгоож гэнэХаан “За та нар юун улс яажявна? гэж“Бид хулгай хийх гэж яваа улс аа” гэж. “Та нар тийм сүрхий хулгайчид юм бол миний хатны молор эрдэнэ бугуйвчийг хулгай хийл дээ” гэж. Тэр долоо хатны молор эрдэнэ бугуйвчийг нэг гарынхы нь тэнийлгэж, нөгөө гарынхы нь мултлаж аваад “Одоо бид энд байж болохгүй, тэнгэрт гарцгаая” гэлцээд тэнгэрт гарсан гэнэ. Тэгээд хатны молор эрднэ бугуйвч долоон бурхан од болжээ. Долоон бурханы дохир гурван од нь тэнийлгэж авсан бугуйвч нь, цагираг маягтай дөрвөн од нь мултлаж авсан бугуйвч нь ажээ.



Thursday, April 25, 2013

Чатыг цэгцлэв

 за энд түрүүний чатыг бяцхан цэгцлэх гэснээ орууллаа, эх үрэн 6 зүйлийн шүтэн барилдага гэхээр өөрийн хэмийг тэр зүйлтэйгээ нэгтгэж, тэнцүүлэх, гээд дугуй зураад, бүх дэлбээний нэгдэл 6 талт гэж Утаа улаачийн Буурал хэлсэн, ингэхдээ харилцан биенээ хөнөөхгүй, түүний голд байх нь шүтэн барилдлага гэв, тэгэхээр дараах зургийг зурлаа. 6 тусдаа дэлбээ шиг зурахаар гадуур нь том тойрог зурчихмаар санагдаад том тойрог бүгдийг нь оруулав.

за тэгээд яагаад заавал эх үрэн 6, 6-ын тоо гэж бодов, 6-ын тоог математикт төгс тоо гэдэг бөгөөд уг тоогоо хувааж байгаа хуваагдагч болгоны нийлбэр нь уг тоотойгоо тэнцүү байх шинж чанартай тоог төгс тоо гэдэг. өөрөөр хэлбэл 1+2+3 = 6  /6-г 1-д, 2-т бас 3-т хувааж болно/ гэсэн үг, үүнийг Утаа 1 амь, 2 арга билэг, 3 үнэн, эсвэл 1 сүнс, 2 бие болоод оюун ухаан, 3 жам гэв.
Утаа улаачийн Буурал бид 3-н нарны хооронд амьдардаг, 3 нар нь тэнгэрт байх нар, дэлхийн гүнд байх нар, сэтгэлд байх нар гэсэн гэв, мөн сүнсэн талаасаа гэгээрлийн наран, гэтлэх зовлонгийн наран, замбын наран гэж хэлсэн гэв.
6 дэлбээгээ тойруулаад зурснаа дэлхийн амь юм болов уу гэж таатал 35 тойрог буй гэж Утаа улаачийн Буурал хэлэв. тэгэхээр нь нөгөө тоогоо хөөдгөөрөө хөөгөөд 35=5*7, өөрөөр хэлбэл 5 тив, тив бүрт 7 тойрог гээд таав хэхэ. тэгтэл дараах зураг гарав.


дээрх зурганд дугаарласан дараалал нь хамаагүй, зүгээр тэгээд оруулсан юм, учир утгатай, дараалалтай байдаг байх. харин нэг зүйл нэмж анзаарсан нь өнөө 5 тивийн шүтэн барилдлага маань дэлхий маань биш байгаа гээд дунд нь оруулчихав. тэгээд нөгөө шүтэн барилдлага гэдгээ бодохоор хэрвээ алив зүйлийн шүтэн барилдлага буюу цөм, үндэсийг устгах юм бол тэр бүхэл алга болох, устах аюулд орох юм байна, эсвэл эсрэгээрээ тэр цөмийг хөгжөөн дэмжээх юм бол түүнийг, шүтэн барилдлагыг бүрдүүлж байгаа бүгд мөн адил хөгжин дэмжих юм байна, дэлхий маань бусад тивүүдийнхээ уялдаа, зангилаа юм байх гэж бодоцгоов. Дээдсийн бичлэг дээр байдаг, хий болгон, хийсгэлэн болгон, сайн, муу бүгд эх дэлхийд маань шунадаг, муу нь эзэгнэхийг боддог, сайн нь цэцэглүүлэхийг боддог гээд байсны учир юм болов уу гэж бодов.

за ингээд ярилцлага үргэлжилж байтал Утаа 7 гэгээрлийг таних 7 шат байдаг, 7-г бүрэн таньвал цагаан болж, үгүй бол хар болдог гэж байсан гээд 5 тивийн 7 ухаан нийлээд 35 эрдэм болдог гэж ойлгоод байгаа гэв.
тив бүрийн 7 ухааныг танина гэдэг нь тус бүрийнх нь шүтэн барилдлагын учрыг олох хэрэгтэй болно, гэтэл бид бусад тивүүдэд энэ замбадаа байж очихын тулд, танилцахын тулд Бөөгөөр дамжихаас өөр аргагүй, тэгэхээр бид Бөө гэгээн тархиа хөгжүүлэх ёстой гэж дүгнэцгээв.
өмнө ярьж байсан 7-оо Утаа: магадгүй 
1. Засал
2.Тайллага
3.Тахил
4.Үлгэр хэлэх
5.Хэрэн аялах
6.Хэлэлцэн суух
7.Өршөөх
7 дахь 6 дэлбээгээ тойрсон том тойрог нь, 7 дахь өршөөлийн тойрог гээд хэлэхээр дараах байдлаар оноогоод тавьчихав.
Нараар засдаг, саранд тайллага, сүүгээр тахидаг, үлгэрт амь нуусан, амьтан хэрэн хэсдэг, мангдай хэлэлцэн суудаг, тэгээд эцэстээ өршөөх чанартай болдог гээд дараах өөр тойргууд үүсэв.өршөөхийн тулд хайрлаж, энэрч байж өршөөж таараа, тэгэхээр Дээдсийн өмнө бичиж байсан дайсан гэж ядаргаатай билүү нэртэй бичлэгийн үндсэн санаа энэ биш байгаа гэж бодов.
Өршөөснөөр өршөөгддөг гэж Утаа маань нэмж хэлэв.

таамаг мэт боловч бодоод байхаар үнэхээр ийм ч юм шиг, ер нь бидний эцсийн зогсоол нь нэгнээ өршөөж, энэрдэг, амьтай бүхнийг хайрладаг, тэднийг хүндэлдэг байх чанар болж таараад байх шиг.
баахан толгойг тань эргүүлсэн тойрог зурлаа, зурах зуураа өөрөө толгой эргэлээ хэхэ, сэдэл болоосой, уншиж ухаж, сэхээрэхэд тань нэмэр болоосой гэсэндээ үүнийг ингэж орууллаа.

харилцан яриа

за доор дээр Утаа улаач, Бууралтайгаа хамт, тэгээд бидний хэдэн нөхөд таамаг дэвшүүлж, эх үрэн 6 зүйлийн шүтэн барилдлагын талаар таамаг дэвшүүлж, чатласныг орууллаа, дараагийн бичлэгээрээ үүнийгээ цэгцлээд, ойлгосноо зургаар оруулна, бид өөрсдийгөө чамлалгүй, олж мэдсэн, эсвэл таасан зүйлсээ бусадтайгаа хуваалцах ёстой гэж Өндөр Дээдүүд хэлдэг тул орууллаа.