Monday, April 22, 2013

бачимдаад байна

https://www.youtube.com/watch?v=EXczCo4tEAs

энэ замба гээд, энэхэн амьдрал минь гээд зөвхөн үүнийг бодож, зөвхөн үүнийг харж явсан аж, тэгтэл хорвоо гэдэг, амьдрал гэдэг зөвхөн энэ биш, хорвоо гэдэг үүнээс том юм, хорвоод бүгд уялдаатай юм, болж байгаа бүхэн цаанаа учигтай юм, харин тэр нь сайн сэдлээр үү, муу сэдлээр үү, хэн түүнийг эхлүүлсэн, хэн түүнийг цаана нь удирдаж байгаа гээд бүгд учиртай, учигтай, учгийнх нь утаснаас татаад явбал цаана нь бидний хайгаад байгаа, хайх ёстой, олох, таних ёстой мөн чанар нь байдаг юм уу даа.

өнөөдөр би бачимдаж байна, өөрөө алив зүйлд гомдоод биш, эсвэл өвгөд минь шоглоод биш, би зүгээр л ийм байгааг сэхээрэх гээд байгаадаа, сэхээрэхийг оролдож байгаадаа, энэ нийгэм гээчийг бид байгуулах гэж зүтгээд байдаг, гэтэл энэ нийгэмийг цаана нь зах зээлийн ч биш, зүгээр л тусгаар улсыг минь залгих гэсэн гар удирдаж байгаад цухалдаж, бачимдаж байна, бид энэ амьдралын эзэн гээд байдаг, тэгсэн хэрнээ бидний эзэн гээд бүтээгээд байгаа энэ нийгэмийг төдийгөөс өдий хүртэл ингэсэнд би бачимдаж байна.
би тэвчээртэй байх ёстой, хүлээцтэй байх улаач хүн ч гэсэн ийм зүйлд би тэвчээртэй хандаж чадахгүй, эрхгүй бачимдаж байна

мэдэхгүй юм, өөрийгөө хайх ёстой, тэгээд олбол энэ замбад өнгөрөөх хугацаанд олох том олз нь тэр биз, өөрийгөө олсон бол хийх үйлээ бас утасных нь үзүүрээс хөөгөөд олох болно, тэгээд түүнийгээ хийгээд явбал, Тэнгэрт ч, Газарт ч нэртэй, үлдэх үртэй, үйлийг минь залгах андтай байвал өөр би юу хүсэх юм бэ? мэдэхгүй юм, Буурлуудын хэлснээр бид энэ замбадаа шунаж амьдрах ёстой, гэхдээ эдэнд шунаж амьдрах, эсвэл эдтэй, хөрөнгөтэй, түүнийгээ дээр бичсэн тэр гараас энэ нутгаа аврахад зориулахад ашиглах 2-ын хооронд дэндүү их ялгаа байна, гэхдээ тэр нь ганцхан үгэнд багтах ч юм шиг: сэтгэл. юуг, хэнийг, зөвийг бурууг гэх сэтгэлээс ургах ч юм шиг.

No comments:

Post a Comment