Friday, November 22, 2013

өнгөцхөн үргэлжлэл

за өнөөх чинь өнгөцхөнөө үргэлжлүүлээд бичиж байна даа

Гуйх Эр ДЭМ: сэхээрүүлэх, гэгээрүүлэх, зүүгдэх, тосох Үндэсний дөрвөн ЧУ КУР-тай

уг нь хүнээс авах, хүсэх, хэрэгцээтэй зүйл байгаад байдаг, тэгтэл гуйх гэдэг гутамшиг, гуйлгах гэдэг гайхамшиг гэж толгойдоо бат шингээсэн, бардам гэхэд хаашаа юм тийм занг алддаа шингээсэн мань мэтэд бол энэ эрдэмээс шингээх бүү хэл, үзэгдэх бараа, үнэртэх үнэр ч үгүй биз ээ.
харин бодоод байхад энэ эрдэм бидний үр хүүхдүүдэд үнэхээр их байдаг, тэд үүнийг сүрхий хэрэглэдэг ажиглагдав, бодоод, хараад байхад манай хүү янз бүрийн зүйл хэрэг болох, эсвэл хамт тоглох зэрэгт нь аав нь ажил хийж байна, түр байж бай, дараа больё гэж хэлэхээр мөн сүрхий ятгаж, тоглоно гэж амласан биз дээ, та намайг цэцэрлэгээс аваад 2-уулаа цуг тоглоно гэж тохирсон биз дээ, ганцаараа болохоор энэ тоглоом болохгүй байна гээд л, намайг сэхээрүүлж байх, тэр нь лавшраад, та хүүхэдтэйгээ тоглохгүй бол таньтай дахиж ярихгүй ч гэх шиг, таньд гомдлоо ч гэх шиг, мөн олон янзаар үзэж байнаа, бодвол манийгаа сэхээрээд анзаараад, анхаарал хандуулсныг нь мэдчихээд хамт тоглохгүй л бол болохгүй байдалд оруулж гэгээрүүлж байгаа байдал нь байх даа хэхэ, тэгснээ дараа нь эргэлзээд, нээрээ ч тийм юм бил үү, хүүхэдтэйгээ тоглочихоод, унтуулчихаад дараа ажлаа хийе, эсвэл хүссэнийг нь биелүүлчихээд больё гэж бодохоор салахгүй шалаад зүүгдчихнэ, тэгээд л за тэгье дээ гэж хэлэх гээд за тэ.... гээд ам ангайв уу үгүй юу тосоод дагачих бололтой юм. үүнийг юу гэдэг байх нуу? гуйх эрдэм л гэдэг байх нь хэхэ.

Анд болох Эр ДЭМ: таван тусгаар тогтнолоо хамтаар хариуцах орь ганц ЧУ КУР-тай

за энэ бол 35 эрдмийг өнгөцхөн харж байгаа надад хүртэл их амин сүнс болсон, ач холбогдол бүхий эрдэм санагдаад байгаа юм. 5 тусгаар тогтнол гэж цусны, орон зайн, тархины, ахуйн, засаг-ийн тав байдаг.
тэгтэл одоо бидний хувьд, за бидний гэж эзэнгүйдүүлж, өөрөөсөө зайлуулаад ч яах вэ ккк, миний хувьд дээрхүүдээс өөрт байна уу, жаахан ч гэсэн шингэсэн зүйл гэж байна уу гээд хайсан юм алга даа, анд гэж үгийг юу гэж ойлгодгоо ч бодоод үзлээ. бидний нийгэмд анд гэдгийг хамтран ажил эрхэлж байгаагаар нь ахуйн тусгаар тогтнолын нэг хэсэг гэж ойлгож болох ч юм шиг, гэтэл энэ нь анд биш, зүгээр түнш аж, эсвэл ... гээд бодохоор үнэхээр би анд болох эрдмийг огтоос мэдэхгүй аж. их сайндаа л ажлын хамт олон гэх, багын найз нөхөд гэх, эсвэл сонирхол хүслээрээ нэгдсэн хэсэг хүмүүс байх.
үнэндээ бид анд, нөхөр, найз л гэх хэрнээ нэгнийх нь юу бодож байгаа, тэр зөв буруу эсэх, аливааг харах өнцөг нь хурц, мохоо эсэх нь /тархины тусгаар тогтнол/ бидэнд ердөө хамаагүй, ер нь сонирхдог ч үгүй байх, зүгээр л ганцаар нь бодоход л ийм байх. гэтэл 5-ууланг нь бид хамтаар хариуцах ёстой, хариуцахын тулд мэдээж нэгэндээ итгэх хэрэгтэй байх, итгэх эрдэм, эсвэл нэгнийхээ ааш араншинг таньж, бас тэвчих хэрэгтэй байх, өөр яадаг ч билээ, тэгж байж л бид эд бүгдийг хамтаар нь хариуцаж, нэг үхэр андынхаа доргисон, доргилтоос үүдсэн өвчний төлөө нөгөө 1000 үхэр анд нь сэтгэлээ чилээдэг, хамтран хариуцаж дийлээгүйдээ хүлцэл өчдөг, хүлцэл өчихдөө доргиж өвдсөн эврийг нь эдгээж хүлцэл өчдөг, эсвэл тэр андыгаа эвэр нь өвдөж байгаадаа гэж өрөвдвөл бэрхшээлийг нь арилгаж өрөвддөг, нөгөө эврээ доргиосон анд нь ч гэсэн бусад 1000-даа талархаж сурдаг болох байх даа. анд болохын тулд ингэхээр юу чухал вэ гэхээр эв л чухал аж, нэг нь өндөр байж болно, намхандаа өндөр модноос мөчир аваад өгчихөж болно, нэг нь тарган байж болно, тамирчин нь түүнд өөрийн аргаа заагаад өгчихөж болно, бидний өвгөдийн үлдээсэн нөгөө эвтэй 4 амьтны үлгэр ч байна, эсвэл өвөг 7 одны домог ч байна, эвт шаазгай буга барина гэдэг үг ч байна, ингээд бодохоор өвгөд маань бидэнд өв болгож эвтэй байхыг л чухалчилсан юм болов уу даа.

Зөвшөөрөх Эр ДЭМ: таних, тооцох, тунгаах БӨӨ ЭР КҮ-тэй гурван ЧУ КУР-тай

за энэ эрдмийг өнгөцхөн бичихэд өмнөх бидний хүүхдүүдийн жишээ яаг тохирох аж, нөгөөх чинь гуйх эрдмийг гарамгай ашиглаад л, биднийг ээрээд л байх, сэхээрүүлээд, зүүгдээд тосоод л байх. тэгтэл бид бас шууд зөвшөөрөхгүй ээ, бидний толгойнд явагдах процесс /үйл явдал гэх байх даа/ гэвэл нөгөөхөө харна аа, энэ үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна уу, түүнд тоглох нь тийм ач холбогдолтой байна уу, эсвэл зүгээр анхаарлын төвд орох гээд ингээд байна уу, энэ нөхрийн хувьд би, аав нь, ээж нь, ах нь, эгч нь гэх мэт болсон би нь хэр үнэтэй юм, надаас өөр хүн түүнд алга уу гэж ирээд л цаадхаа, түүний хүсэж байгааг таних байх, тэгснээ л түүнд өөр тоглоомоор тоглох сонголт алга уу, түүнтэй одоо тогловол би юуг орхих хэрэгтэй болох вэ /эдийн засгаар сурч байсан хүмүүсийнхээр бол алдагдсан боломжийн зардлаа тооцно ккк/, дараа тогловол яах бол, нөгөөх чинь гомдчих болов уу, эсвэл үүнийг ингэж байгаад нэг аргалчих боломж байна уу гээд л тооцох байх, тэгснээ за за, ажил бол яахав байж л байх хойно, энэ чинь миний хүүхэд юм чинь, хамт тоглохгүй бол сэтгэлд нь юм орчих байх, хамтдаа өнгөрүүлэх хором, мөчүүд юунаас ч илүү үнэтэй нь үнэн шүү гэж тунгаасны дараа л тоглох байх даа. манай хүүхэд бол бидний тархинд ийм их зүйл болж байж, ингэж эрдмээ шавхан байсны эцэст хамт тоглохоор шийдэж байгааг бол ойлгохгүй л дээ ккк. гэхдээ л тэд биднээс гуйх эрдмийн хувьд дэндүү илүү.

Хэмжих Эр ДЭМ: ЖАЯГ-аар, онолоор, ТНГР-ээр, Элжүй-гээр, хохирлоор Үндэсний таван ЧУ КУР-тай

за бид бүгд л мэдэх нэг үг байдаг, долоо хэмжиж, нэг огтол гэж, тэгтэл үнэндээ бид, би хэмжиж чадаж байна уу гэвэл бас л асуудал үүсэх нь.  миний хувьд алив зүйлийг юугаар нь хэмжидгээ бодохоор тэр зүйлийн талаар хугас сонссон онолоор нэг хэмжих гэж үзнэ, тэгээд хэмжээс буруу бол гарч болох хохирлоор бас нэг хэмжих гэж үзнэ, ЖАЯГ-аа, ёсоо мэдэхгүй мань мэт нь үүгээр хэмжинэ гэвэл үлгэр болоод байдаг, ТНГР-ээр хэмжинэ гэвэл бүр хол сонсогдоод байх, Элжүйгээр хэмжих гэхээр үгээ ухаж дийлэхгүй л байх, тэгэхээр миний хувьд 7 хэмжиж чадаж байна уу гэвэл үгүй болчихлоо доо. нэг, үсрээд л нэг хагас хэмжих гэж оролдсоноо 7 дахин ижлээр бодчихоод огтолчих хүн ажээ. хэмжилт тал дээр бол улаан нойл нь ингээд баригдав аа хө. хэмжих гэдэг бидний хэлж заншсанаар бол нөгөө олон өнцгөөс нь харахтай ч ижил юм шиг, гэхдээ өнцөг болгон нь өөрийн дэнстэй, дэнстэй болгонд нь өөр өөр туухайтай аж, тэгэхээр л хэмжих гэдэг маань маргашгүй мундаг эрдэм болох нь харагдаад байна даа.

Газар зүйч ЭР ДЭМ: хамтаар хариуцах, таван зүйлээр тухлах, үртэйжүүлж эзэмших, үрслэж тордох, услаж тогтоох таван ЧУ КУР-тай

өнгөцхөн харахад л санаанд ямар нэг зүйл орж байвал түүнийгээ өнгөцхөн бичиж байгааг ойлгоорой.
мэдээж энэ эрдмийг эзэмшихийн тулд урьдаар эрдмээ хэрэгжүүлэх талбар болох газраа бүгдээрээ хариуцах хэрэгтэй болох байх, хариуцах гэдэг нь хамгаалах, уурхайн полигон болгочихолгүй өмгөөлөх зэрэг орно. тэгээд нөгөө газраа НЭУ тухлах Эр ДЭМ-ээ хэрэглэж тухлах хэрэгтэй болох нь, гэтэл тэр эрдмийг ойлгохгүй байдаг хэхэ, яалтай ч билээ, за хамгаалж үлдсэн газраа зүгээр нэг хадгалаад байхгүй байлгүй, одоогийнхоор бол зүгээр нэг хамгаалж, түрээс төлөөд байхгүй нь лав, эзэмшихийн тулд тэр газар нь өөрт нь дараа нь үрээ өгөх өгөөж бүхий байх хэрэгтэй, тэгэхээр нэгэнт л хамтаараа хариуцаж байгаа хойно нөгөө газраа үр тарьж, үндэс суурилуулах хэрэгтэй болно, бид одоо ерөнхийлөгчийнхөө зарлигийн дагуу бил үү, юуны дагуу билээ, мод тарих өдөр гээд л баахан залуу мод суулгадаг, энэ маань мод суулгаж болох хоосон газраа хамтаараа хариуцаад, үртэйжүүлж эзэмшиж байгаа хэлбэр аж, гэхдээ үргэлжлүүлээд үрслэж тордох, эцэст нь услаж тогтоохгүй байгаа учир бидний намар суулгасан залуу моддын ихэнхи нь хавар үзэлгүй хатдаг нь үнэн билээ. газар орноо ургамал ногоогоор гоёх хэрэгтэй гэх, ургамал ногоон дундаа эрүүл агаараар амьсгалан зугаалах нь таашаалтай гэх, газар нутгаа цөлжүүлэхгүй, элсний нүүдлийг нь зогсоох хэрэгтэй гэх зэргээр бид бодож байгаа, үүнийхээ төлөө хөдлөж байгаа маань зөв хэдий ч алив зүйлийг бүрэн хийхгүй, тэр эрдмийг бүрэн ашиглахгүй бол тэгсэн, ингэсэн гэдэг нэр л зүүхээс, услаж тогтоогоод, биежүүлж чадахгүй аж. мэдээж энэ газар зүйч мэргэжлийг гаргууд эзэмшсэн, элсний нүүдлийг зогсоож, цөлжөөд байсан нутгыг моджуулж, нэг жилд 3000 ч билүү, түүнээс олон мод тариад, түүнийгээ услаж тордоод ургуулсан эрдэмт нэгэн бидний дунд байгаа, тэднийгээ сайшаах /хамгаалах, хөөх, мэдүүлэх гэнэ дээ/ хэрэгтэй, тэдэн шиг олон газарч эрдэмтэн бидний дундаас гараасай, бидний үр хүүхдүүд ийм эрдэмтэй болж бойжоосой, энэ нь энэхэн хугацаанд үрсийнхээ тархийг багахан ч болов чиглүүлэх боломжтой байгаа биднээс хамаарах биз ээ.

ингээд л өнгөцхөндөөд суухад эдгээр эрдмүүд бүгд л хоорондоо уялдаатай, нэгийг нь тайлбарлах гэхээр нөгөөх нь орж ирээд байх аж.
мэдээж тэгж л байж удамшилд зохистой болох биз, удамшилд зохистой гэхээр эдгээр дэмийг хамгийн сайнаар нь эзэмших нь энэ л удам, хөх толбо юм биш үү, тэгээд л

ТНГР-тэй ирээдүйг өнөөдөр өглөө эрт байгуулаж байгаа ДЭМ удамшилт зохистой

гэсэн юм байх даа гэж бодогдов.

Өргөн ИЭ ЭКЭ ялалтыг Үндэсний ГЭР ИЭ авчрах гучин таван ДЭМ ерэн ЧУ КУР-тай

гэхээр эдгээр 35-ийг нэг хувь хүн дангаар биш юм аа гэхэд, нэгдээд хэсэг хүн эзэмшээд, мэдсэнийгээ хуваалцаж хэрэглээд байвал өргөн ялалтыг авчрах нь гэж ойлгогдож байна. өргөн гэдгийн ардах ИЭ ЭКЭ гэдгийг алгасаад шууд л энгийнчлээд, өнгөц рүү аваачиж байна уу ккк. нөгөө бөөсний онигоо шиг л юм болох гээд байна даа.
за эрдмийн тухай бичихдээ зүгээр л үгнийх нь утгаар, арынх ЧУ КУР-ын утгаар хөөж бичиж байгааг анзаарсан биз ээ, яваандаа мундаг болохоороо ЧУ КУР нь гэж юу вэ, БӨӨ ЭР КҮ гэж юу вэ гээд л тайлбарлах болтугай гэж өөртөө ерөөл тавьчихья хэхэ, гэхдээ мань мэтээс илүүтэй энэ нөхөр ингэж бичиж чадаж байхад би нэг оролдоод үзье, миний өнгөцхөн, эсвэл гүн бодож бичих нь хэр юм бол гээд өөрийгөө шалгаад ч болтугай бичих нөхөд, андууд маань илүүтэй уялдаатай, ухаантай, өрөөлийн тархинд хүргэж тайлбарлах болно гэдэгт эргэлзэхгүй байна.




No comments:

Post a Comment